February 01, 2010

let's study english

Англи хэл эхлэн сурахад зориулсан ийм нэг хөөрхөн хичээл байна. Англиар уншиж сурахад ч дөхөм болохоор. Англиар уншиж сурахад жаахан цаг орох гээд байдаг даа. Иймэрхүү хичээлээс хараад уншаад сурчих нь илүү амар. Элдэв долоон битүү үе, задгай үе, дүрэм бус үг энэ тэрд толгойгоо нүдүүлэхгүй. Угаасаа дүрэм энэ тэрээс эхэлж сурах чинь их төвөгтэй шд.
Өдөрт нэг л хичээл үзэхэд хангалттай. Уралдаан тэмцээнд орж байгаа юм шиг нэг амьсгаагаар дайраад бүтэхгүй. Харин тасалдуулж болохгүй. Нэг өдөр алгасахаар л бишдээд явчихна. Хичээлээ цээжлэхээс гадна, монголоос англи руу нь, англиас монгол руу нь цээжээрээ бичэж, үг өгүүлбэрээ нүдэлж авах нь чухал. Юун төлөө цаг заваа гарзадлаа даа. Зарим нэг үг, өгүүлбэрийн орчуулга хэтэрхий махчилсан байж магадгүй. Гэхдээ анх сурч байгаа хүн цаад хэлээ ойлгоход энэ нь тустай байж мэднэ. Өдөрт 30-40 минут боломжтой бол илүү цаг зарсан ч болно. Нэг хичээлийн хоёр таслаад үзсэн ч яахав. Гол нь бүгдийг нь мэдэж авсан байх нь чухал шүү дээ. Тэгэхгүй бол дараагийн хичээл ойлгогдохгүй, ойлгохгүй болохоор дараа үзье гээд орхидог гэм бий.
За тэгээд сурахгүй байсан ч яахав дээ ямар алба биш. Үхчихгүй нь лав. Гадаад хэл битгий хэл, монгол хэлээ бид чинь дутуу мэддэг юм билээ шд. Гэхдээ сурчихвал илүүдэхгүй, хаана ч очсон ядаж жорлон, гуанзаа олоод байна. Хүний хүүгээс хүзүү дутуу биш дээ ямар. Жар гарсан өвгөн англи хэл сурчихаад хэлмэрч хийгээд явж байхыг би Хөвсгөлд үзсэн. Нээх лаг биш ч боломжийн мөнгө олоод байдаг гэжээсэн. Энд 360 орчим хичээл тавина. Үнэхээр уйгагүй үзээд байвал болно доо
Оролдлого сайт оройд хүрнэ гэдэг дээ. Уйгагүй хүн уул нүхлэнэ ч гэдэг.

Go guys, gooooooooo



Хичээл 1

What is this?
-Энэ юу вэ

This is an apple
-Энэ бол алим

What is this?
-Энэ юу вэ

This is an apple too
-Энэ бас л алим

This is a red apple
-Энэ улаан алим

This is a green apple
-энэ ногоон алим

This is a red apple
-энэ улаан алим

Which apple is red?
-Аль нь улаан байна ву

This one, or this one?
-Энэ үү, аль эсвэл энэ үү

No comments: