March 17, 2010

Цэргийн баярын мэнд



Цэргийн баярын мэнд хүргийдээ, найзууддаа. Ихэнх нь цэрэгт яваагүй дээ, золигнууд. Дайн болохоор таануус явы шүү. Худлаа бие муутай энтэр гэхгүү шүү, мэджаагаа шүү та нарыг, тэгээ л архи, авгай гэхээр олилзоо л, гайлвайн шүү. Мэджаагаа шүү

Суут бүтээлүүд хулгайд алдагдаад 20 жил боллоо




АНУ-ын Бостон хот дахь Изабелл Стюарт Гарднер музейгээс 500 сая орчим доллараар үнэлэгдэх 13 уран зураг хулгайд алдагдаад яг 20 жил болж байгаа аж. Холбооны мөр­дөх товчоо энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаа эрчимжүүлэхээр болсон байна. Цагдаагийн дүрэмт хувцас өмссөн хоёр этгээд 1990 оны гуравдугаар сарын 18-нд музейд орж, 81 минутын дотор Рембрандт, Вермеер, Дега, Мане нарын зурсан 13 хөрөг хулгайлсны дотор Голландын зураач Вермеерийн “Концерт” хэмээх алдарт зураг байгаа аж. Одоогийн ханшаар энэ зураг дангаараа 250 сая долларын үнэтэй.
Энэ хэргийг Бостоны мафийн толгойлогч, 1994 оноос хойш эрэн сурвалжлагдаж байгаа Жеймс Вулгер зохион байгуулсан байх хэмээн сэжиглэдэг. Түүний хоёр туслах хулгайг зохион байгуулсан гэх яриа 1994 онд гарсан ч нотлогдоогүй. Өдгөө сэжигтнүүдийн нэг нь нас барж, нөгөө нь энэ тухай сонсоогүй хэмээн мэлзэж байгаа. Мөрдөгчид Ж.Вулгер энэ хэрэгт оролцсон гэх ямар ч ул мөр олоогүй.
Их Британийн Скотланд Ярдын мөрдөгч Чарльз Хилл “Америкийн мафитай сүлбээтэй Ирландын гэмт бүлэглэл уг бүтээлүүдийг хадгалж байгаа” гэсэн утгатай мэдэгдэл хийсэн. Урлагийн бүтээл цуглуулдаг тэрбумтан энэ хэргийг захиалан хийлгээд бүтээлүүдийг хав дарсан гэх таамаглал байгаа ч үнэмшихэд бэрхтэй. Иймэрхүү хүмүүс хуруу дарам цөөхөн байдаг төдийгүй тэднийг цагдаагийн газар маш сайн мэддэг аж.
Хэргийн газар ажилласан шинжээчид энэ хэргийг үйлдсэн хүмүүс чухам юу хулгайлж байгаагаа мэдээгүй байсан гэсэн дүгнэлт хийсэн. Урт гартнууд асар их үнэ цэнэтэй зарим зургуудыг хананаас хуулж авсан ч авалгүй орхиод явсан нь ийм дүгнэлт хийхэд хүргэжээ. Алдарт зураач Рафаэлийн өөрийгөө зурсан хөргийг хулгайч нар голоод орхисон байна. Музейн хамгаалалтын дарга Энтони Эморе “Хулгайч нар маргааш өглөө нь чухам юу хулгайлсан болохоо сониноос уншсан байх” гэжээ. Холбооны мөрдөх товчооны энэ удаагийн зорилго хулгайчийг биш, хулгайд алдагдсан зүйлс хаана байгааг олоход чиглэх бололтой. Музейн захиргаа зургуудыг олж өгсөн хүнээс юу ч асуулгүйгээр таван сая долларын шагнал өгнө гэж амлаад, энэ тухай бичсэн зурагт хуудсаа Бостон руу ордог гол замын дэргэдэх асар том самбар дээр байрлуулсан байна.

Зэвсэгт этгээд Ленинд “халдахыг” завдав




Хийн гар буугаар зэвсэглэсэн 44 настай Сергей Карпенцов гэгч этгээд ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд байдаг Лениний бунхан руу халдахыг завдаж, харуулын цагдаа руу буудсан байна. Тэрбээр энэ хэргийг үйлдсэн шалтгаанаа “Миний гол зорилго бол Христийн эсрэг этгээдийн хүүрийг хадгалж байгаа бунхныг зайлуулах” хэмээн тайлбарлажээ. С.Карпенцов сэтгэл мэдрэлийн өвчтэй эсэхийг тогтоохоор эмнэлгийн комисс ажилдаа оржээ. Гэвч цагдаа нар “С.Карпенцов бол зүгээр л гэмт хэрэгтэн. Зэвсэгт дээрэм болон хүчингийн хэргээр шалгагдаж байгаа этгээд” гэжээ.
Москвагийн зүрхэнд оршдог Лениний бунхан жуулчдын сонирхлыг зүй ёсоор татдаг газруудын нэг ч түүнийг зайлуулах эсэх талаар халуун маргаан үе үе дэгддэг. Настай хүмүүс бунхныг хөдөлгөхийг эрс эсэргүүцдэг бөгөөд байж байх ёстой хэмээн үздэг. Харин залуучууд Зөвлөлт засаг унаад 20 шахам жил болж байгаа учраас түүний бэлгэдэл болсон бунхныг нэн даруй зайлуулж, цогцсыг нь Санкт-Петербургт байдаг эхийнх нь шарилын дэргэд тавих хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг аж.

March 15, 2010

Электрон судар хэмээх оршвой

Ердөө хоёр гуравхан хоногийн өмнө Италийн Засгийн газар үндэсний номын сандаа хадгалагдаж байгаа нэг сая шахам номыг электрон хэлбэрт шилжүүлж, “Google” компанийн байгуулж байгаа цахим номын сангийн хөмрөгт оруулан интернэтэд байрлуулах гэрээг үзэглэсэн. Хоёр талын байгуулсан гэрээний дагуу “Google” компани энэ ажлыг гүйцэтгэх аж. Хаа хаанаа ашигтай бизнес. Нэг нь цахим номын сандаа байрлуулах электрон зар сурталчилгаанаас мөнгө олох бол нөгөө нь түүх соёлын гайхамшигт өв болох хэдэн мянган жилийн түүхтэй оюуны бүтээлээ болзошгүй эрсдэлээс хамгаалаад авч байгаа хэрэг. Интернэтэд газар хөдөлж, үер болохгүй нь ойлгомжтой. Нэмэрт нь дэлхийн олон сая хүн уг номуудыг ашиглах боломжтой болж байгаа юм. Италийн Флоренц хотод 1966 онд буусан үерийн үеэр олон мянган ховор сайхан ном устаж үгүй болсонд италичууд одоо хэр харамссаар байгаа аж.
Энэ бүхнийг нуршсаны учир нь бидэнд хайрлан хамгаалж, авч үлдэх оюун санааны баялаг болсон ном судар чамгүй бий. Өөрсдийн гэсэн бичиг үсэгтэй болоод мянга илүү жил болж байгаа ард түмэн шүү дээ. Тэдгээрийг хамгаалах төдийгүй олон нийтэд хүртээмжтэй болгох хэрэгтэй байна. Миний мэдэхээр “Ганжуур”, “Данжуур” гэх мэтийн их хөлгөн судар манай Үндсэний номын сангийн архивт бий. Сураг сонсоход сайн гэж хэлэхээргүй нөхцөлд хадгалагдаж байгаа бололтой. Номын сангийнхан муудаа биш цаад байр байшин энэ тэр нь шаардлага хангахаа больчихсон юм гэнэ лээ. Харин ч Г.Аким гуай санаачлан төрөөс мөнгө авалгүйгээр хөлгөн судрын баринтгийг шинэчлэх буяны үйл эхлүүлсэн нь дажгүй болсон гэсэн. Эртний бичгийн мэргэдийн өөхөн дэнгийн гэрэлд нуруугаа бөгцийтөл суун бичсэн, орчуулсан, барласан жишиггүй их ном манай Үндэсний номын санд, хүмүүсийн гар дээр бий.
Эхний удаад өөрсдөө электронжуулаад “Google”-д биш юмаа гэхэд дотоодын боловсрол, шинжлэх ухаан, аль эсвэл томоохон портал саитуудад тавих ажлыг хийж эхлүүлэх хэрэгтэй байна. Дан ганц буянтны өглөгөөр энэ ажил бүтэхгүй, төрийн туслалцаа зайлшгүй хэрэгтэй. Техникийн талын мэргэжилтнүүд бол манайд байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Нэгэнт цахим хэлбэрт оруулчихсан ном судрыг орчин цагийн монгол хэл рүү буулгах нь дараагийг асуудал. Иймэрхүү буянтай ажлын эхлэл ч тавигдсан. Нэр бүхий эрдэмтэн мэргэд “Бодь мөрийн зэрэг” судрыг орчин цагийн монгол хэлэнд энгийн, ойлгомжтойгоор, яруу сайхан буулган олон нийтэд тараасан нь хүмүүст их таашаагдсан.
Хэдхэн ном интернэтэд байрлуулснаар улс орон хөгжих юм биш, мартагдах шахсан монгол бичгээр (зарим нь бүр хуучин гэдэг) бичсэн юмыг хэн унших юм гэх хүн байгаа л байх. Бичгийн соёл бол аливаа үндэстний бүх соёл, түүхэнд шингэмэл байдаг сонгодог өв. Хэрэв тухайн үндэстэн өөрийн бичиг үсэгтэй бол шүү дээ. Юун тэр гутал хувцас. Тийм биш бол хэчнээн сайн байгаад Хятадын соёлын хүрээний, Грек, Ромын соёлын хүрээний гэх мэтээр л хэлэгдэнэ. Чухамдаа талын нүүдэлчид өөрсдийн гэсэн өвөрмөц соёлтой байсны гэрч нь хуучин гэгдэвч үл хуучрах үндэсний монгол бичиг, түүгээр бичиж үлдээсэн оюуны бүтээл юм.
Итали бол Европын соёл иргэншил, түүний нэг хувилбар болох америк иргэншлийн нэг голомт. Үүнийгээ гэрчлэх оюун санааны агуу бүтээлүүдээ хүн төрөлхтөнтэй хуваалцах гэж байна. Бидний хувьд эхлээд дотроо амт, аагийг нь мэдэж аваад цааш хөдөлмөөр байна санж. Хүний хүүгээс хүзүү дутуу биш дээ.

March 14, 2010

Онигоо1

Ядуухан нөхөртэй сууж, насан туршид нь зовоосон, ааш муутай баян хижээл авгай бөө дээр очоод залуу болох арга зааж өгөөч гэв. Бөө “Төв шуудангийн оройд байдаг цагийн зүүг эсрэг эргүүл. Хэдий их эргүүлж чадна, төдий чинээ залуужна” гэжээ. Авгай муу нөхрөө аашилж загнан, дээш нь авируулав. Нөхөр нь гараад л эргүүлээд байж, эргүүлээд байж. Нэг хартал тээр дороос авгай нь жаахан охин болчихсон “Арай хэтэрчихлээ! Жаахан буцаа!” гэж чарлаж байна гэнэ. Нөхөр улам цааш нь заналтай эргүүлж, “Хадам ээжийн гэдсэнд буцаад ортол нь эргүүлээд, үр хөндүүлчихнэ дээ, чамайг муу шулмыг” гэж дотроо үглэж байна гэнэ.

Онигоо2

Цагаан сараар Гүндалайгийн охин нөхөр болох гэж буй залуугаа дагуулж иржээ. Гүндалай шинэ хүргэнээсээ хэдэн зүйл асуув гэнэ.
-За, хүргэнд нэр дэвшигч минь! Манай охин долоо хоног бүр Париж нисч үсээ засуулдаг. Чи зардлыг нь дийлэх үү?
-Ерөнхийлөгч тусална.
-Манай охин сар бүр шинэ машин сольдог. Хүргэнд нэр дэвшигч чамд ийм бэл бий юү?
-Ерөнхийлөгч тусална.
-Сайн байна. Ингэхэд чи ерөнхийлөгчийн ач нь уу, зээ нь үү?
-Үгүй ээ, хүргэн нь болох гэж байна. Та ерөнхийлөгч болно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байгаа. Би ч бас хүргэн болно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна л даа!

Онигоо3

Хонгорыг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг талаар УИХ хэлэлцжээ. Эрхэм гишүүд удаан маргалдаад, тамхи тариалах болов. Тэндээс хураасан түүхий эдээр үйлдвэрлэсэн янжуурын хайрцган дээр “Эцсийн удаа анхааруулъя! Тамхи хортой!” гэж бичээд, “Эс Эс” клубээр дамжуулан борлуулж байхаар шийдэж гэнэ.

Онигоо4

Улаан сайдыг анд явъя гэж Симба Батаа удтал ятгаж, зөвшөөрүүлжээ. Хоёр анчин нисдэг тэрэг хөлслөөд, ойн цоорхойд буув. Ангаа хөөцөлдөхөөр явахад нь нисгэгч:
-Нисдэг тэрэг маань дөрөвхөн суудалтай. Тийм учраас ганцхан бодон л унагаарай. Түүнээс илүүг даахгүй шүү гэж анхааруулжээ. Удалгүй хоёр анчин гурван бодонтой ирэв. Нисгэгч үглэж яншиж, хоёр бодонгоо хаяхыг шаардав. Хайран сайхан бодонгоо хаяна гэхээс Улаан сайд ихэд харууслаа гэнэ. Симба Батаа сайд руу нүдээ ирмээд,
-Би наад муугийн чинь занг мэднэ. Ингэхээр гурав байтугай дөрвийг ч аваад нисчихдэг юм гээд, нисгэгчид 1000 доллар атгуулав. Ингээд гурван бодонгоо ачин хөөрөв. Нэг их холдоогүй явтал нисдэг тэрэг муухай орилон уул мөргөн дэлбэ үсрэв гэнэ. Хэмхэрхий, сэгэн доороос гурвуул мөлхөн гарч ирээд, Батаа асуув:
-Бид аль уулыг мөргөчихөв өө, нисгэгч ээ?
-Ноднингийн дөрвөн бодонтой нисч яваад мөргөсөн уулаа мөргөчихлөө, Батаа ах аа.

Онигоо5

Бат-Үүл, Элбэгдорж хоёр шартаад босч чаддаггүй гэнэ. Тэгээд Оюун гишүүнийг цалингаа аваад ир гэж гуйжээ. Дотор нь наян зараа орчихсон юм шиг шаналгаатай, тэсч ядна.
Арайхийн морин төвөргөөн сонсогдож, хаалга онгойн Оюун орж ирэв гэнэ.
-Би та хоёроос ганцхан асуулт асууя!
-Асуугаач дээ! Ёо ёо.
-Шувуудад мөнгө хэрэгтэй юу?
-Битгий донгос! Шувууд мөнгөөр юугаа хийдгийм!
-Алтан хараацайнууд минь! Би тийм байх гэж бодоод цалингаар чинь өөртөө ийм гоё шилэн оймс, та хоёрт шуудай дүүрэн будаа авчихлаа!

Онигоо6

Ху намын гишүүн нэгэн эр ихэд гунигтай сууна гэнэ.
-Юундаа ингэж гуньж гутраа вэ?
-Намайг намаас хөөчихлөө!
-Пөөх, яахаараа хөөчихдөг билээ?
-Би ордон дотор явж байлаа. Тэгтэл халуун усны хаалгаар экс сайд Болормаагийн толгой цухуйж намайг жоготой дуудаж байна!
-Тэгээд?
-Би бушуухан хувцсаа тайчиж шидээд, үсрээд орчихсон!
-Аа яа. Тэгээд яасан бэ?
-Тэнд сайд ганцаараа биш байж!
-Паах, хэнтэй байсан хэрэг вэ?
-Халуун усанд намын үүрийн хурал болж байж.

Онигоо7

Нямдорж сайд ромбоо угаажээ. Угаалгад уригдсан Арвин асуув гэнэ.
-Нямка хө, хуулийн сургуульд юу судлав аа?
-Логик, психологи, философи!
-Тэр юмныхаа тухай яриач?
-Хиртэй, хиргүй хоёр хүн явж байя, гэж саная. Хэн нь халуун усанд орох вэ?
-Бүү мэд!
-Тэнэг минь бодооч, хиргүй хүн яах гэж усанд орох юм? Энэ бол логикийн жишээ!
-Сонин юм аа!
-Дахиад нэг асуулт асууя! Хиртэй, хиргүй хоёр хүн явж байлаа. Аль нь халуун усанд орох вэ?
-Гүй та чинь, хиргүй нь усанд орохгүй гээгүй билүү?
-Үгүй ээ, үгүй хонгор минь хиртэй нь орохгүй! Бодоод үз. Хиртэй байна аа гэдэг чинь халуун усанд орж ч байгаагүй, цаашдаа хэзээ ч орохгүйн шинж!
-Учрыг нь олохгүй юм аа. Нэг болохоор орно гэх, нэг болохоор орохгүй гэх!
-Түрүүчийнх логикийн жишээ. Саяных болохоор психологийн жишээ байхгүй юу

Онигоо8

Нэгэн бүсгүй шүдэндээ ломбо тавиулж байтал утас нь дуугарав. Бүсгүй “Намайг шүдээ авахуулж байна” гэж хэлээд өгөөч гэж байгаа бололтой дохио зангаа үзүүлээд, шүдний эмч залууд утсаа өгөв. Эмч: “Уучлаарай, Долгорын ам завгүй байна. Би аманд нь юугаа хийчихээд ажиллаж байна. Одоо гурван минутын дараа юу тавина. Тэгээд амаа угаагаад ярих боломжтой болно” гэжээ.

Хамтдаа далдганъя

Онгоцонд олон амьтан явж байжээ. Хэрээ жолоочийн суудал дээр суугаад, хамаг товчлуур дээр нь дараад байхыг туулай хараад,
-Хэрээ, хэрээ чи юу хийгээд байгаа юм бэ?
-Би далдаганаж байна.
-Би хамт далдаганаж болох уу?
-Тэг тэг гэжээ. Жолоодлогын бvхээгт зvггvйтэж байгаа нөгөө хоёрыг харсан баавгай, -Та хоёр юу хийгээд байгаа юм бэ
-Бид хоёр далдаганаж байна гэв. Баавгай ихэд сонирхон,
-Би цуг далдаганая гэхэд,
-Тэг тэг гэжээ. Мань гурав нийлээд хамаг юмаар нь оролдож, бvx товчлуурыг нь дараад, мушгихыг нь мушгиад далдаганаж өгчээ. Удалгvй онгоц сvйрэх болоход баавгай, туулай хоёр сандран
-Яанаа, яах вэ? гэхэд хэрээ,
-Та хоёр нисч чадах уу?
-Vгvй.
-Тэгвэл яах гэж далдаганасан юм бэ? гээд нисэн одов.

Ажилдаа ирлээ

Нэг эр ажилдаа чармай нvцгэн ирлээ. Бvгд тvvнийг тойрч,
-Яагаад ингэв ээ, тэнэг юм уу гэцгээв.
-Урд шөнө бааранд орж баахан бvжиглэлээ. Тэгж байтал гэнэт гэрэл унтарч, "Одоо бvх эмэгтэйчvvд хувцсаа тайлна" гэж зарласан. Хормын дараа гэрэл асахад хvvхнvvд нээрээ нvцгэлсэн байна.
-Тэгээд?
-Бvгд хөгжилдөн баахан бvжиглэв. Цагийн дараа гэрэл унтарч, "Одоо бvх эрчvvд нvцгэлцгээ" гэх юм.
-Тэгээд яасан?
-Гэрэл астал бvх эрчvvд нvцгэн. Бvгд бvжиглэцгээлээ. Дараа нь дахин гэрэл унтарч, "Одоо эрчvvд ажилдаа орцгоо" гэлээ.
-Тэгээд... тэгээд?!
-Тэгээд л би ажилдаа орохоор ирлээ

**

УИХ-ын дарга Нямдоржийг ордны vvдэнд ирэх бvрт нэг гөлөг хуцаж боргоод байх юм гэнэ. Тэгсэн нэг өдөр жолооч нь:
-Vгvй мөн ядаргаатай гөлөг юм аа. Энийг одоо чад хийлгvvлчих vv? гэсэн чинь:
-Кэрэггvй кэрэггvй. Наадхыг чинь ингэхлээр чимээгvй болчихдог юм гээд, халааснаасаа бялууны өөдөс гарган шовширч дуудаад:
-Кvндалай, кvндалай май гэж байна гэнэ.

**

Lektsen deer neg oyutan untaad baij gene.Tuunii derged suugaa oyutand bagsh handaj:
---Ta naad hunee sereechih.
---Untuulsanaaraa ta ooroo sereewel deer baihaa gej oyutan hariuljee

**
VIII- angiin ohiduud X- angiin howguuded //Oroi hureed irtsgee, unseltsie// gesen zurwas yawuuljee. Hariud ni: //Zowhon unseltseh yum bol 5-r angiihand hand//gejee.

**
Дур тавих болохоороо эвгvй vнэртэй унгадаг нэгэн бvсгvй байжээ. Мэдээж энэ гаж байдлаасаа ичээд залуустай тийм ч ойрхон байдаггvй байжээ. Харин нэг өдөр тэрээр сайн найз бvсгvйдээ өөрийн зовлонгоо хэлтэл бvсгvй: тэгвэл би чамд нэг хамар нь битvv залуу олж өгье гэжээ. Бvсгvй ч хамар нь битvv залуутай ёстой л гал гартал тунтралцжээ. Бvсгvй мэдээж тавих тоолондоо унгас алдсаар... Гэтэл залуу vvр цайхын алдад: хоёулаа салхивчаа нээвэл яасан юм бэ гэж. Бvсгvй ч дотроо энэ залуу vнэртснээс зайлшгvй боллоо гэж бодоод яагаад салхивч нээх болсныг нь асуувал залуу: хоёр нvд аймшигтай улайчихсан : нvд хорсоод болохоо байлаа гэжээ.

**
Залуу: - Хоол авъя
Зөөгч: - Байхгvй
Залуу: - Салад
Зөөгч: - Байхгvй
Залуу: - Өөр юу байна
Зөөгч: - Тайван дөө. Хичээлдээ яваад л... Ажлаа хийгээд л...

**

-Чи хоол идэхийнхээ өмнө залбnрдаг уу?
-Vгvй ээ. Миний ээж хоол сайн хийдэг.
**
Өглөөгvvр гэрээс гарах шалтагтай байхын тулд ажил гэдэг юмыг зохиосон юм.

**
Талийгч өөрийгөө олон удаа тулган буудаж амиа егvvтгэсэн байна.

**
-Эмэгтэй, та мөнгөөр энгэр зөрvvлдэг vv?-Үгvй шvv. –Ашгүй дээ, би яг мөнгөгvй явжийн.

**
Хоёр нөхөр загас барихаар өдөржин голын эрэг сахижээ. Орой болхын хэрд нэг нь нөгөөдөө хэлж байна гэнэ. -Би ёстой нэг л зvйлд хэзээ ч итгэж чадахгvй. -Юу юм бэ? -Зөвхөн загас агнаж амь зогоодог бvхэл бvтэн vндэстэн байна гэдэг шиг худал яриа байхгvй.

**

Нэг нөхөр анд яваад ирснийхээ маргааш найзтайгаа уулзаад: -За ингээд манай эхнэр ч бvтэн сар мах авах гэж зах гарах хэрэггvй болсон доо -Яасан хандгай унагачихсан уу? -Юу хандгай, сарынхаа цалингаар архидчихаад ирлээ

**

Нэгэн жуулчин Африкт очоод хэрхэн арслан агнасан тухайгаа найз нартаа ярьж байна гэнэ. -Арсланг харчихаад жаахан ойртуулж байгаа буудъя гээд ойртуулаад байлаа. Бараг тулаад ирэхээр нь буудах гэтэл замаг нь гацаад буудахаа байчихдах байгаа. Нөгөө чинь ч над руу муухай архираад дайрлаа. Би ч зугатлаа даа. Яг бариулдгийг даваан дээр би нэг мод руу авираад гарчихав. Тэгсэн нөгөөх чинь араас авирч байгаад хальтирч, өндөр дээрээс бяц унаад vхчихдэг байгаа. -Чи ч ёстой зоригтой эр юм аа. Би чиний оронд байсан бол аль хэдийн өмдөндөө сур харвачихсан байх байсан.. -Чи тэгээд тэр арслан цэвэр цэвэрхэн модон дээр халтирсан гэж бодоод байгаа юм уу...

**
-Загвар өмсөгчдийг яагаад гурвалжин хайрцганд нутаглуулдаг юм бол? -Хөл нь нvд анимагц хоёр тийш болдог рефлекстэй болохоор тэр.

**

Загвар өмсөгч хvvхэн замын дэргэдэх цайны газар суугаад амарч байтал хоёр залуу загвар өмсөгчдийг элдэв янзаар хэлж, тэнэг мангар гээд цоллож гарч байна гэнэ. Нөгөө хvvхэн хэсэг сонсож сууснаа уур нь хvрээд нөгөө хоёрт хандаж: -Та нар муусайн эрчvvд яахаараа дандаа загвар өмсөгчдийг тэнэг гэж боддог байнаа. Загвар өмсөгчид чинь багаар бодож л их, дээд сургуулийн дипломтой, боловсролтой хvмvvс байдаг юм мэдэв vv гэчихээд гараад явчихаж. Тэгээд л машинаа асаагаад гэр рvv явж байтал нь хачин ганган хувцастай, ямар өөгvй биетэй загвар өмсөгч байрын хvvхэн замын хажуудах тариан талбай дунд орчихсон сэлж байхыг харжээ. Тэр даруй машинаа зогсоон, бууж ирээд ийнхvv урлажээ: -Хөөе, чи яаж байгаа юм бэ? Чам шиг юмнуудаас болоод загвар өмсөгчдийг цаана чинь тэнэг мангараар нь дуудаад байна ш дээ. Ёстой нээрээ сэлж чаддагсан бол очоод бялба нvдээд өгөхсөн чамайг...

**

-Загвар өмсөгч хvvхэн ганц минутын дотор 2 кг хасахын тулд яах ёстой вэ? -Нvvрнийхээ будгийг арилгах хэрэгтэй.

**
Шинэ орос загасчилж байна гэнэ. Утас нь цагаан алт, хөвvvр нь алмас эрдэнэ, усны гутал нь ягаан өнгөтэй, арван хуруундаа алтан бөгжтэй байх юм. Тэгтэл 10 гаруй кило жинтэй алтан загас барьчихаад тоосон шинжгvй буцаагаад тавьчихаж. Алтан загас эргэн хараад: -Хөөе, залуу нөгөө гурван хvсэл байхгvй юм уу? гэвэл цаадах нь: -Гацаа байхгvй ш дээ хөгшөөн, хvслээ хэл хэл гэжээ.

**

Гараа хугалчихсан шинэ орос өвчтөнд хандах эмч: -За одоо гипсдэхээс өөр аргагvй болж дээ гэвэл цаадах нь -Гипсдээд яах юм бэ, гантигдчих. Би мөнгийг нь өгье.

**
-Эмч ээ эхнэр маань сvvлийн vед шөнөжин унтахгvй байсаар өглөөний зургаа хvргэдэг болчихлоо, одоо яанаа? -Тэгээд эхнэр чинь шөнөжингөө юу хийдэг юм бэ? -Намайг хvлээгээд л байж байдаг юм..
**
Өвчтний тvvх: Өвчтөнг vзлэгт хамруулав. Өвчтөн мэс засалд оров. Өвчтөн сайн хvн байж билээ

**
-Эмч ээ, та яагаад ийм муу, чанаргvй эмчлээд байгаа юм бэ? -Биднийг vнэ төлбөргvй яаж сургасан яг тэр байдлаар л vнэгvй эмчилж байгаа нь энэ дээ…

**
-Эмч ээ, би vхэх vv? -Yхэлгvй яах вэ? Yхэлгvйгээр мөнх амьдардаг хvн гэж байдаггvй юм

**
“Монголд цорын ганц vнэгvй тураах дамжаа хичээллэж эхэллээ. Таны өглөө, өдөр, оройн зоогыг vнэгvй идэж vйлчилнэ. Оюутны 4-р байрны 455 тоотоос Балданг дуудуулах.”
**
Эрт урьдийн цагт эмгэн өвгөн 2 амьдран суудаг байжээ. Одоо 2лаа байхгvй.

March 12, 2010

Before we can generate compassion and love, it is important to have a clear
understanding of what we understand compassion and love to be. In simple terms, compassion and love can be defined as positive thoughts and feelings that give rise to such essential things in life as hope, courage, determination, and inner strength. In the Buddhist tradition, compassion and love are seen as two aspects of the same thing: Compassion is the wish for another being to be free from suffering; love is wanting them to have happiness


Бид энэрэл нигүүлсэл, хайрыг үзүүлэхээсээ өмнө энэ тань чухам юу юм бэ гэдгийг сайтар ойлгох ёстой. Энгүүнээр хэлэх аваас энэрэл нигүүлсэл, хайр гэдэг маань бидний амьдралын итгэл, урам зориг, бат итгэл, дотоод хүчийг хөгжөөж байдаг эерэг бодол, мэдрэмж юм. Бурханы шашны уламжлалт ойлголтоор бол энэрэл нигүүлсэл, хайр гэдэг маань нэг зүйлийн хоёр тал юм. Энэрэл нигүүлсэл гэдэг нь бусдыг зовлонгоос ангид байгаасай хэмээн хүсэх хүсэл. Харин тэднийг аз жаргалтай байгаасай хэмээн хүсэх нь хайр болой.

March 07, 2010

Үлэг гүрвэл сүйрсэн шалтгаан тодорхой болов



Европ, АНУ, Мексик, Канад, Япон зэрэг орны тэргүүлэх 41 эрдэмтэн үлэг гүрвэл хэрхэн сүйрсэн байж болох тухай палентологи, геохими, цаг уур, геофизик, газарзүйн шинжлэх ухааны баримтуудад 20 гаруй жил задлан шинжилгээ хийсний эцэст үлэг гүрвэлүүд 65 сая жилийн өмнө дэлхий дээр унасан асар том солирын дэлбэрлтийн улмаас мөхсөн гэсэн дүгнэлт хийлээ. “Science” сэтгүүлд бичсэн дүгнэлтээс үзэхэд 15 км орчим өргөнтэй солир 65 сая жилийн өмнө одоогийн одоогийн Мексик улсын Чиксулуб хавьцаа унасны улмаас асар хүчтэй дэлбэрэлт болсны улмаас рихтерийн шаталбараар 10 гаруй баллын хүчтэй газар хөдөлж, түүнээс улбаатай цунамид тухайн үед дэлхий дээр байсан амьтдын тал хувь нь устсан гэжээ.
Солирын цохилтын хүч 1945 онд Японы Хирошимад хаясан цөмийн бөмбөгнөөөс дор хаяж нэг тэрбум дахин хүчтэй байсан тул дэлхийг агшин зуур халуун там болгон хувиргасан хэмээн дүгнэсэн байна. Үлэг гүрвэлийн мөхлийн талаар сүүлчийн олон арван жилийн турш мэргэжилтнүүд талцан маргалдаж байгаа юм. Энэ удаа тэд өөрсдийн хийсэн дүгнэлтээ энэхүү маргаанд сүүлчийн цэгийг тавьсан хэмээн үзэж байгаа аж.
Зарим эрдэмтийн таамаглаж буйгаар үлэг гүрвэлүүд болон аварга том хэвлээр явагчид өнөөгийн Энэтхэг орчимд болсон галт уулын цуврал дэлбэрэлтийн улмаас сүйрсэн. Галт уулын дэлбэрэлтээс оргилон гарсан лав нь Хар далайг хоёр удаа дүүргэхээр их хэмжээтэй байсан агаад үүний улмаас агаар мандал эгшин зуур хөрч, дэлхий даяар солирын бороо орсноос үлэг гүрвэл сүйрсэн гэж таамагладаг.
Харин тэргүүлэх эрдэмтдийн “Science” сэтгүүлд гаргасан дүгнэлтэд энэ таамаглалыг няцаагаад “Баримтаас үзэхэд далайн болон хуурай газрын экосистем солирын цохилтоос эгшин зуур сүйдсэн нь нотлогдож байгаа тул Энэтхэгийн Деккан Трапст болсон галт уулын дэлбэрэлт үүнд хамаагүй. Компьютерийг загвар дээр хийсэн туршилт, ажиглалтаас үзэхэд галт уулын дэлбэрэлтээс үүсдэг сульфур зэрэг бусад хийн үзүүлэх нөлөө удаан үргэлжилдэггүй. Тийм учраас далайн болон хуурай газарт нэлэнхүйд нь нөлөөлж чадаагүй. Деккан Трапст болсон газар хөдлөлт солир унахаас 500 мянга орчим жилийн өмнө болсон. Тухайн үедээ ойр орчимдоо нөлөө үзүүлсэн нь гарцаагүй ч бүх экосистемд хохирол учруулах боломжгүй юм” гэсэн байна.