December 18, 2009

Уинстон Черчилийн өр “илрэв”

Их Британийн домогт Ерөнхий сайд Уинстон Черчиль Энэтхэгийн “Банглор клуб”-д 13 рупийн өрөө “төлөлгүй” байсаар өөд болсныг нотлох баримт саяхан олдсон гэнэ У.Черчиль 1896-1899 онд Энэтхэгт алба хаасан аж. Британийн офицерууд 1868 онд байгуулсан уг клубийн өрийн дэвтэрт зээлээ төлөлгүй явсан 17 зээлдэгчийн нэр байсны нэг нь ирээдүйн Ерөнхий сайл, дэслэгч У.Черчиль гэнэ.
Өнөөдөр Энэтхэгийн дээд зиндааныхан үйлчлүүлдэг “Банглор клуб”-ийн тайлан одоог хүртэл хадгалагдан үлдсэн агаад дотор нь “Эдгээр хүмүүсийн өрийг хүчингүй болгохыг дэд хороо зөвшөөрөв” гэсэн цохолт ч байгаа аж.
У.Черчиль өөрийнхөө намтарт Банглорын талаар спорт,урлагийн сонирхолтой тоглолт болдоггүй уйтгартай газар хэмээн бичиж үлдээжээ. Энэ шалтгааны улмаас залуу офицеруудын ихэнх нь оройг “Банглор клуб”-д виски уун өнгөрөөдөг байжээ. Виски ч хямдхан байсан бололтой.

Пхеньянд гахайн томуугийн эм илгээв

Пхеньянд гахайн томуугийн эм илгээв
Н1N1 вирусийн халдвар авсан хүмүүст өгөх эм, бэлдмэл ачсан Сөүлийн тусламжийн цуваа өчигдөр Хойд Солонгосын хилийг давлаа. Ли Мен Бак 2008 онд Ерөнхийлөгчөөр сонгогдсоноос хойш Сөүл анх удаагаа Умардын ах дүүсдээ хүмүүнлэгийн цуваа илгээж байгаа нь энэ юм.
Усан хилийн маргаантай шугамын талаар хийсэн Хойд Солонгосын мэдэгдлийн улмаас хүмүүнлэгийн тусламж илгээх ажил цөөнгүй хоног саатсан.
Хэдийгээр Пхеньян халдварын талаар тодорхой мэдээлэл хийгээгүй ч арваннэгдүгээр сараас хойш 50 гаруй хүн өөд болсон гэж Өмнөд Солонгосын төрийн бус байгууллагууд үзэж байгаа. Ямар нэг болзолгүйгээр хүмүүнлэгийн тусламж үзүүлэх Сөүлийн саналыг Хойд Солонгос өнгөрсөн долоо хоногт л зөвшөөрсөн. Энэ удаагийн тусламжаар 500.000 хүнд хүрэлцэх Tamiflu, Relenza эмийг илгээжээ.
Ли Мен Бак ямар нэг болзолгүйгээр тусламж илгээхийг хориглосон шийдвэр гаргаснаар хоёр Солонгосын харилцаа хүйтэрсэн. Коммунистууд цөмийн хөтөлбөрөөсөө татгалзах хүртэл тусламж өгөхгүй гэсэн байр суурийг БНСУ-ын Ерөнхийлөгч баримталж байгаа юм.

Таеквондод суралцсан сармагчин багшийгаа зодов




Хятадын Хубэй мужийн бие хамгаалах урлагийн багш, 42 настай Ло Вун “шавь” нартаа зодуулсан байна. Түүний шавь нь сургуультай сармагчингууд. Тэрбээр үзүүлэх тоглолт хийлгэж мөнгө олох зорилгоор хэсэг сармагчинд таэквондо зааж өгөөд эцэст нь ийм байдалд оржээ.
Нши хотын худалдааны төвийн гадаа болсон үзүүлэх тоглолтын үеэр хальтарч унасан эзнийхээ дээрээс мөнгө хураагч сармагчин самбаачлан ширээ хөмөрч орхисон агаад нөгөө дэх нь толгой руу нь таэквондогийн өшиглөлт хийгээд авч. Болсон явдлыг камертаа бичиж авсан үзэгчдийн нэг болох 32 настай Ху Луань “Тэдний үсэрч, цовхчиж байгаа нь Брюс Лигийн киноноос ч илүү сонирхолтой байсан. Сармагчингуудын нэг эзнийхээ нүд рүү дэлсээд авахыг би харсан. Тэд багшийнхаа чих, хамраас зулгааж байсан” гэжээ.
Ло Вун сармагчингуудаа алдахгүйн тулд үргэлж хүзүүвч, уяатай байлгадаг ч тонлолтын үеэр суллаж тавихаас аргагүй байдаг аж. Түүнээс гадна сургахдаа хатуу ширүүн арга хэрэглэдэгт сармагчингууд хорссон бололтой. Уурссан эзэн нь тэднийг болгож тавина гэдгээ амласан байна.

Ус, агаартай гариг олдов




Манай дэлхийгээс зургаа дахин том, гадаргын 3/4-ыг ус, үлдсэнийг нь хуурай газар, хад чулуу эзэлдэг байж болзошгүй гариг 40 гэрлийн жилийн зайд байгааг Харвардын одон орон судлалын төвийнхөн нээсэн байна. Одон орон судлалын хэмжүүрээр 40 гэрлийн жил гэдэг хол биш зай гэнэ.
Тэнгэрийн заадсын GJ1214 одыг тойрон эргэдэг уг гаригийг Харвардын их сургуулийн аспирантур Зачори Берта 16 инчийн диаметртай дуран авайгаар анх ажигласан байна. Энэ дуран сонирхогчдын хэрэглэдгээс нэг их томгүй гэнэ. Тэрбээр “Дэлхийтэй төстэй ийм гариг урьд өмнө ажиглагдаж байгаагүй. Тэнд байгаа мөс далайн түвшнээс 20.000-гаас дээш метрийн өндөрт бүрэлддэг усны нэг хэлбэр байж болох юм” гэжээ.
Эрдэмтэд тэнд мөс байгаа нь туяанаас хамгаалах агаар мандал байгааг нотолж буй хэрэг. Агаар мандал нь устөрөгч, гелигэс бүтсэн байх магадлалтай гэсэн таамаглал гаргаад байна. Судалгааг нарийвчлан хийхийн тулд сансар судлалын супер технологи болох Hubble дуран авайг найдвар төрүүлээд байгаа гариг руу чиглүүлжээ.
Профессор Дэвид Чарбонно “Бидэнд ойрхон байгаа энэ гаригийн агаар мандал, бүтцийг Hubble тодорхойлох болно. Удахгүй манай дэлхийтэй адил агаар мандалтай, устай гариг байна гэдгийг бид анх удаа нотолж мэдэх юм. Харин тэр агаар мандал нь бидний мэдэх амьдралын хэлбэрт зохицохгүй ч байж магад” гэлээ. Шинээр нээгдсэн GJ1214b гариг дэлхийгээс хэт халуун байж магадгүй гэсэн таамаглал байгаа юм.

December 17, 2009

Халамж

О.ТОГОО (2009-12-17)
Аль ч улсын төр хөдөлмөрлөх чадвараа алдсан хүмүүс, өнчид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан, сэтгэцийн өвчтэй хүмүүсийг тэтгэх, асран хамгаалах үүрэгтэй. Хаана ч ийм байдаг. Монголын төр ч ялгаагүй энэ үүргээ ямар засаг тогтож байгаагаас үл хамаараад чадах ядахаараа биелүүлсээр ирсэн. Мэдээж иргэдээсээ татварлан авсан мөнгөөр хийдэг л дээ. Түүнээс төрд ямар юмны мөнгө байхав. Одоо хүнсний талон тараах гэж байна. Нэг бүр нь хоёр мянган төгрөгний үнэтэй долоон талоныг сар тутам 30.000 хүнд өгөх юм байна. Энэ талоноор мах, сүү, талх, ургамлын тос зэрэг өргөн хэрэглээний 10 нэр төрлийн бараа авах аж. Учиргүй тооцоо хийгээд сардаа төдөн төгрөг болох юм байна, нөгөө гайхлуудын авах гээд байгаа нэг тэрбумаар чинь төдөн хүн тэжээх нь байна гэх мэт тооцоо хийхээ больё доо. Төвөг цаашаа. Хүний “буян” хүнд шингэх биш.

Ядуу чадуугаа асран тэтгэ¬дэг нь хүний ёс. Эрт цагаас л ийм байсан, одоо ч хэвээрээ. Нийгмийн хөгжлийн аль ч үед энэрэнгүй сэтгэл, улс төрийн зорилготой алхам хоёрын хольц болсон тусламж дэмжлэг байсаар ирсэн. Зорилго нь үгээгүй ядуусыг тэтгэх. Цаашлаад улс орныхоо хүч чадлыг бэхжүүлж, аль ч нийгэмд голдуу олонх байдаг ядуусыг талдаа татах. Гуйлгачин, түүлгэчин язганаж байдаг улсыг хэн ч гэсэн зүсэм талхаар эзлээд авчихна биз дээ. Гэхдээ дандаа ийм зорилготой байсан гэвэл алдас болно. Түүхэнд тэмдэглэснээр эртний ромчууд, жүүдүүд ядууст тусалж, ургац хураасны дараа тариан талбайд үлдсэн будаа тариаг түүж авахыг зөвшөөрдөг байж.

Лалын шашин энэ талаар гойд энэрэнгүй бодлого явуулж, исламын шашны таван тулгуур зарчмын нэг нь ядууст өглөг өгөх хэмээн үзэж байв. Хоосон тунхаглаад зогсохгүй, амьдралд хэрэгжүүлж, Халифын санд татварлан цуглуулсан баялгийн тодорхой хувииг өнчид, бэлбэсэн эхчүүд, өндөр настнуудад зориулдаг, муж бүр гамшиг, өлсгөлөнгийн үед хэрэглэхээр тариа будаа нөөцөлдөг байж. Тэртээ наймдугаар зуунд Аббасины халиф Аль-Мансурын гаргасан энэ шийдвэр олон зууныг дамжин мөрдөгджээ. Харамсалтай нь хүн төрөлхтний түүх иймэрхүү гэгээн сайхан зүйлээр хомс аж.

Нэн эртнээс дайн байлдаан хийж ирсэн нүүдэлчин монголчуудын хувьд олныг хамарсан өлсгөлөн, өвчин тахалд бараг өртөж байгаагүй тул дээр дурдсан “үйлчилгээ” байсан гэхэд эргэлзээтэй. Харин хэн нэгэн хаан ширээнд залрахад сангаас өвгөд хөгшид, өнчин ядууст бэлэг өгөх, зуд турхан болоход өнтэй газар өвөлжүүлэх зэрэг бол харин байжээ. 1911 онд тусгаар тогтнолоо зарлаж, Богд Жавзандамбыг хаанд өргөмжлөхөд мөн л “эмзэг хэсгийнхэнд” бэлэг сэлт өгөхийн сацуу хоригдлуудыг сулласан байна.
Харин шинэ Монголын халамж юу байв аа. За бараг л бүх үйлчилгээ үнэгүй байлаа. Бүх шатны сургууль, эмнэлэг, нэр нь л улсынх болохоос биш орон байранд хүртэл үнэгүй орж байв. Бас хүүхдийн мөнгө гэж байсан. Хаа очиж шударга хуваарилдаг байсан юм гэнэ лээ. Тухайн өрх хэдэн хүүхэдтэй энэ тэрээс хамаараад хэмжээ нь өөр өөр. Одоогийн хүүхдэд өгдөг мөнгөтэй адилгүй. Харин энэ бүгдийн өртгийг гаднаас зээлээр авч байлаа. Ардчилсан засгийн эхэн үед хэцүүхэн, цалин, тэтгэврээ арайхийн тавьж байсан бол одоо сагана гэдэг нь болж байх шиг.
Хүнсний талоныг эсэргүүцэх бодол алга, гагцхүү эзнээ олсон байгаасай л гэж хүсч байна. Ерөөсөө аливаа халамж тусламжийн талаас илүү хувь нь түгээлтийн системээр орж, үхэр долоочихсон юм шиг алга болдог, зохих эзэндээ хүрдэггүй. Хүрсэн ч өгч байгаа, авч байгаа хоёр сэтгэл дундуур үлддэг. Энэ нь түгээлтийн системийг хэрэгжүүлж байгаа Засгийн газрын хүнд сурталтай холбоотой. Төрийн халамж үйлчилгээнд хамрагдаж, хишиг хүртэнэ гэдэг туйлаас бэрх. Бөөн бичиг цаас. Тусламж авах ёстой хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнууд тэр их бичиг цаасыг бүрдүүлж чадна гэж хэний толгойд ордог байна аа. Тэгсэн атлаа тохуурхаж байгаа юм шиг нээлттэй хаалганы өдөр бил үү, нэг марзан юм хийнэ. Бусад өдөр нь хаалттай байдаг гэдэг онигоо бараг үнэн шүү.
Орон нутгийн “феодалууд” аль намыг дэмждэг эсэхийг нь болгоож байж тусламжид багтаадаг гэсэн. Үнэн бол хэцүү еэ.
Хүнсний талон тараах бол муу биш санал. Ийм төсөлд төр санаачлагч, бодлогоор дэмжигч л байх хэрэгтэй. Хэрэгжүүлэх ажлыг нэр хүндтэй компани, алдартай хүмүүст даалгах нь илүү үр дүнтэй. Ийм газрууд, хувь хүмүүс нэр төрөө маш их эрхэмлэдэг. Нэр төр нь тэдний бизнесийн баталгаа байдаг учраас хулгай хийхгүй нь ойлгомжтой. Өлсгөлөнгийн үед ийм арга хэмжээ авч байсан түүх Орост байдаг юм билээ. 1891 онд тус улсын тариалангийн гол мужууд ургац алдаж, өлсгөлөн болоход хүнсний тусламж, мөнгө цуглуулах буяны ажлыг Лев Толстой, Антон Павлович Чехов, Владимир Короленко зэрэг нийгмийн оюун санааны хөтөч болсон хүмүүс зохион байгуулж, 12 сая хүний амийг аварсан түүхтэй. Өлсгөлөнг Орос орон 400.000 “төлийн” гарзтай давсан. Гэтэл манайд өлсгөлөн болоогүй байна шүү дээ. Бидний хаясан хогийг түүгээд, бүр идээд “амьдарч” байгаа цөөнгүй хүн байгааг бодохоор бид тартагтаа тулчихаагүй байна шүү. Энэ ч яахав холын жишээ.
Бидний гар утсанд заримдаа тусламж хүссэн мессэж ирдэг. Өвчин зовлонд унасан хүмүүст тусламж хүссэн, туслахыг хүссэн хүн ийм дансанд мөнгө илгээнэ үү гэх мэт. Нэг нэгж нэг төгрөгтэй тэнцдэг, тусламж болгон илгээсэн таны нэгжийг дараа нь мөнгө болгоод авна гэсэн үг шүү дээ. Тусламжаар илгээсэн нэгжийг мөнгө болгодог үйлчилгээ нээчих юм бол, тусламж хэрэгтэй хүмүүс тусгай дугаар хэрэглэдэг бол, ийм үйлчилгээтэй компанид бага зэрэг татварын хөнгөлөлт үзүүлдэг бол мөн зүгээр ээ. Төр заавал татвар аваад, буцаагаад тарааж байхаар зарим нэг юман дээр өөрийгөө чөлөөлж баймаар юм.
Африкийн Кенид safaricom гээд иймэрхүү үйлчилгээ үзүүлдэг оператор байдаг юм гэнэ. Ашиг ч их олдог юм байх. Заавал тусламж гэх юм байхгүй, нэгжийг мөнгө болгох үйлчилгээ байдаг учраас хүмүүс нь дэлгүүрийн худалдагчийн гар утас руу харуулж байгаад л нэгжээ явуулаад наймаагаа хийчихдэг юм биш үү. Сайндаа ч биш хүмүүс нь тэр бүр дансны дугааргүй болохоор ийм үйлчилгээг нэг сэргэлэн англи эр сэдээд хэрэгжүүлсэн юм шиг байна лээ.
За даа, тэгээд тэнэг нь бичээд, сохор нь уншаад, дүлий нь сонсоод, хэлгүй нь ярьж өгөв гэгчийн үлгэрээр хөөрхий харуудын туршлагыг манайхан тоохгүй биз дээ.
Улс орны эдийн засаг сайжирч, бяд суухын хэрээр халамж хүртэгсдийн тоо нэмэгддэг бичигдээгүй хууль хаа сайгүй байна. Европ, АНУ-д ядуу, оронгүй гэргүй хүмүүсийг толгой хоргодуулах, хооллож ундлах ажлыг голдуу сүм хийд, “мөлжигч” гэсэн тодотголтой томоохон баячууд, үйлдвэрийн эзэд болгоод байдаг байж.
Гэтэл төр халамжийг гартаа аван татвар төлөгчдийн мөнгөөр туйлах явдлын эх анхлан Германд тавигджээ. Бүх асуудлыг цус, төмөр хоёроор шийдэх боломжтой хэмээн үздэг байсан “төмөр канцлер” хочтой Отто фон Бисмарк 1890-ээд онд осол, өвчин, хөгшрөлтийн даатгалыг Германд нэвтрүүлжээ. Цаад санаа нь хүчтэй өрсөлдөгч болон гарч ирж байсан социал демократуудыг улс төрийн тавцангаас шахах. Яваандаа халамжийн энэ тогтоц ХХ зууны үеэр Их Британид, гучаад оны Их хямралын дараа АНУ-д нэвтэрсэн байна. Одоо бол дэлхийн бараг бүх оронд их бага хэмжээгээр бий болсон. Ажилгүй ядууст, ажил хийдэг ядуусын мөнгийг авч өгдөг энэ үзэгдэл сүүлийн үед хэрээсээ хэтэрсэн тул олон нийтийн зүгээс эсэргүүцэлтэй тулгарах боллоо. Хямралын үед энэ нь бүр тод харагдаж байна. АНУ-д 1962 оноос хэрэгжиж эхэлсэн Хүнсний талон хөтөлбөрт (Food Stamp Program) 2009 оны зургадугаар сарын байдлаар 35 сая хүн хамрагдаад байгаа нь түүхэнд үзэгдээгүй явдал боллоо. Найман америк хүн тутмын нэг нь гэсэн үг. Хэдий баян орон ч гэлээ өдөрт 20.000 мянган хүн үнэгүй хоол хүнс авах хөтөлбөрт хамрагдаад ирэхээр юу болох нь ойлгомжтой.
Манайд одоохондоо даруухан эхэлж байна. Сонгууль дөхөөд ирэхээр юу болохыг таахад бэрх. Уул нь халамж гэдэг чинь энэрэнгүй сэтгэлийн үүднээс хийж байгаа “ялгаварлан” гадуурхалт шүү дээ. За, энэ энэ найз нар маань ийм ийм зовлон гачаал, золгүй явдлын улмаас тусламж авахаас аргагүй боллоо. Хөөрхийс минь та нартай адилхан ажил хийж чадахгүй байгаа юм, та хэдийнхээ цалин, орлогоос гувчуур татаж, өгөхөөс. Надад ямар мөнгө байх биш гэх маягаар л төр хандаж, бид өгч байгаа хэрэг шүү дээ. Түүнээс хүн бүрийг өлгийнөөс авс хүртэл тарвалзуулна гэсэн үг яавч биш. Зохих эзэд нь авч чадахгүй байгаад л хүмүүс бухимддаг болохоос татвар өгсөндөө уурлаад байгаа юм алга. Төлөхгүй гээд хаачих билээ. Энэ хорвоод чинь үхэх, татвар төлөх хоёроос бусад нь худлаа юм гэсэн.

December 14, 2009

My Country Is Good.



Хүн болгон “Миний эх орон сайхан” гэж хэлдэг юм гэнэ лээ. Үнэн байх шүү. Гэхдээ ингэж хэлэх эрхгүй золбин тэнэмэл улс бас байхын. Өөрсдийгөө cosmopolitan ч гэжаах шиг дэлхийн иргэн юм гэнээ, уг санаа нь хуцдын. Аль ч улсын хил дээр очсон хаанахын хэн болох яах гэж явааг нь асууж виз асууншдээ. Өө, хөөрхий энэ манай дэлхийн иргэн байгаа юм гээд зүгээр оруулахгүүн лав. Угаасаа тийм юм байдагүүн.
Гэхдээ зарим нь хөөрхий гэм амитад байдын билээ. Дээхнэ УБ-аар нэг нохой дагуулчихсан тэнэг франц яваад байдаг байсын, өөрийгөө дэлхийн иргэн гэчихээд л. Тэр хөлдөж өгсөн байх оо тэгэхэд өвөл байсын. Ер нь францчууд солиотой амьтад Хөвсгөлд бас нэг хоёр тэнэг амьтан халуун зунаар дугуй уначихсан хоол моол ч байхгүү, хамаг бие нь наранд түлэгдчихсэн. Айлуудаас хоол гуйгаа л явжээсэн. Нохойны хоол угаадас өгсөн ч бараг иднээ тэр хоёр золбин. Аа харин бид бол… Яаая нөгөөх чинь өөрөө солиорох нь… нэг иймэрхүү нутагтай. Аягүү бол энэ клипний дууг тэнэг пранцууд дуулсан шүү, за хаашдаа өнгөрсөн. My country is good

December 11, 2009

Хотын гудамж



Madness ч бас дажгүй хамтлаг байсы шүү. Байсы шүү ч гэж дээ одоо байдаг биз дээ.

Япончууд халим агнахаа зогсоохыг хүссэнгүй




Австралийн Ерөнхий сайд Кевин Рудд “Хэрэв Япон Антарктик орчимд халим агнахаа зогсоохгүй юм бол олон улсын хуулийн дагуу хариу арга хэмжээ авна ” гэсэн байна. Японы Гадаад хэргийн сайд Кацуя Окада халим агнуурыг зогсоох бодолгүй байгаагаа мэдэгдсэний дараа К.Рудд дээрх мэдэгдлийг хийжээ.
Кацуя Окадагийн хэлсэн үгэний орчуулгыг АВС суваг дамжуулжээ. Тэрбээр халимны мах идэх нь Японы уламжлалын нэг гол элемент гээд, “Соёл, зан заншлаа харилцан хүндэтгэх хэрэгтэй. Магадгүй австралчуудын хоолыг япон хүн идэхгүй байж болно. Тэр хоолыг нь устах аюулд өртөөд байгаа амьтны махаар хийдэг байж ч болно. Энэ нь тусдаа асуудал ” гэжээ. Энэ мэдэгдлийн талаар нарийвчилсан тайлбар хийхээс тус улсын Гадаад хэргийн яам татгалзав.
Халим агнуураас болж хоёр орны харилцаанд үе үе бэрхшээл гардаг. Одоо Японы халим агнуурын флот Антарктикт ирэх дөхөж байна. Халим агнуурыг эсэргүүцэгчид, флот хоёрын хооронд энэ үеэр бага зэргийн “тулаан” гардаг гэнэ. Гэвч энэ удаа Австралийн Засгийн газар жинтэй эсэргүүцэл үзүүлэх бололтой

Барьцаалагчид 26 хүн суллаад байна

Филиппиний алслагдмал муж болох Агусен Дел Сурын Просперидад хотын ойролцоох тосгоны дунд сургууль руу зэвсэгт этгээдүүд довтолж, хүүхэд, том хүн нийлсэн 70 гаруй хүн барьцаалан авч явсан хэрэг арванхоёрдугарын сарын 10-нд гарсан.
Зэвсэгт этгээдүүдтэй ярилцаж, барьцааны хүмүүсийг эсэн мэнд суллуулах зуучийн үүрэг гүйцэтгэж байгаа Жозефина Важаде мөн өдөр барьцаалагчидтай уулзаж, 17 хүүхдийг суллуулж чадсан байна. Тэрбээр өчигдөр дахин тохиролцоонд хүрч есөн хүн суллуулж чаджээ. Одоо барьцаанд 50-60 хүн үлдсэн бололтой.
Хүн барьцаалах ажиллагааг зохион байгуулсан ах дүү хоёрыг аллага үйлдсэн хэргээр цагдаа нар эрэн сурвалжилж байжээ. Тэдний нэг болох Жоеберт Перез “Аллагыг бид биш бидэнтэй өс зангидсан өөр овгийн залуус хийсэн. Тэдний зэвсэгийг хурааж, аюулгүй болгохоос гадна хэргийн үнэн мөнийг олсны дараа барьцааны хүмүүсийг суллана” гэсэн шаардлага тавьжээ.

Өндөр хөгжилтэй орнууд тусламж амлав

Дэлхийн цаг уурын өөрчлөлтийг хэлэлцэж байгаа Копенгагений хурлын үеэр өндөр хөгжилтэй орнууд хүлэмжийн хийг багасгах амлалт авч байгаа. Үүнээс гадна хөгжиж буй орнуудад байгаль орчинд хөнөөл багатай, дэвшилтэт технологи хэрэглэн хүлэмжийн хийн ялгаруулалтаа зогсооход нь туслалцаа үзүүлэх асуудал босч ирсэн. Европын холбооны 27 орны удирдагчид энэ асуудалд анхаарлаа хандуулж, ойрын гурван жилд туслалцаа үзүүлэхээ амласан.
Одоогоор Их Британи 1.3 тэрбум, Швед 1.2 тэрбум, Холланд 442 сая, Дани 235 сая, Финланд 147 сая долларын тусламжийг ирэх гурван жилд хөгжиж буй орнуудад үзүүлэхээ мэдэгдээд байна.

Зургаан уурхайчин ослоор амь үрэгдлээ

Туркийн Бурса мужийн нүүрсний уурхайд осол гарсны улмаас зургаан хүн амь үрэгдэж, 231 метрийн гүнд 19 уурхайчин дарагдлаа гэж “Ройтерс” мэдээлэв. Уурхайн гүнд хуримтлагдсан метаны хий дэлбэрснээс осол гарсан гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Тус улсын Хөдөлмөрийн сайд Омер Динсер “Амь үрэгдсэн зургаан уурхайчны цогцсыг гаргаж ирсэн. Ийм зүйл болсонд харамсаж байна. Бусад уурхайчидыг амьд олно гэсэн найдлага тасраагүй байна” гэжээ. Гэвч уурхайд метаны хийн концентраци хэт их, үүнийг соруулж гаргах төхөөрөмж зэргийг өөр хотоос авчирахад цаг их алдсан учраас уурхайчид бүтсэн байх магадлалтай. Манантай байсан тул төхөөрөмжийг нисдэг тэргээр зөөх боломж байсангүй.
Хөдөлмөр хамгаалал өндөр түвшинд байдаг Туркийн уурхайн салбарт осол гарах нь маш цөөн байдаг ч гурван жилийн өмнө 17, 17 жилийн өмнө 270 уурхайчин ослоор амь үрэгджээ.

December 10, 2009

Б.Обама шагналаа гардахаар Ослод ирэв

Ердөө хэдхэн хоногийн өмнө Афганистанд 30.000 цэрэг илгээх шийдвэр гаргасан АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Нобелын энхтайвны шагналаа гардан авахаар Норвегийн нийслэл Ослод хүрэлцэн ирлээ. Тэрбээр шагналаа гардахаас өмнө тус улсын Ерөнхий сайд Жен Столтенберг болон эзэн хааны гэр бүлийнхэнтэй уулзах юм.
Шагналын дараа болдог бүх уламжлалт арга хэмжээнд оролцохгүй гэж мэдэгдсэнд норвегичууд сэтгэл дундуур байна. Санал асуулгаас үзэхэд иргэдийн 46 хувь нь эзэн хаан Харалдтай зоог барихаас татгалзсан нь бүдүүлэг хэрэг гэж үзсэн бол 34 хувь нь хувь байж болох явдал гэжээ.
Түүнийг шагналаа авч байгааг янз бүрээр тайлбарлаж, зарим нь шоолж байгаа аж. Улс төрийн тоймчид “Ж.Бушээс ангижруулсаны төлөө” өгч байгаа шагнал хэмээн хошигножээ. Энэ шагналыг 20 жилийн өмнө хүртсэн Дээрхийн гэгээн Далай ламтан “Шагнал жаахан эртэдсэн байж болох ч энэ гол асуудал биш. Өндөр албаны хүмүүс олон зүйл дээр зөвлөхүүддээ итгэдэг яг л Ж.Буш шиг. Б.Обама боломжийн хүн гэдгийг нь би мэднэ. Хувь хүнийх нь хувьд би түүнийг их хайрладаг. Үнэнч, итгэл хүлээсэн, гайхамшигтай залуу” гэсэн байна.
Б.Обама Хятадад айлчлахаасаа өмнөхөн Далай ламтантай хийх уулзалтаа хойшлуулсан юм. Ажиглагчид үүнийг Бээжинд таагүй сэтгэгдэл төрүүлэхээс болгоомжилсон алхам хэмээн дүгнэсэн.

Алга болсон залуус террористуудтай холбоотой эсэхийг тодруулна гэв


Өнгөрсөн арваннэгдүгээр сард Вашингтоны ойр орчмын хотуудаас сураг алга болж, Холбооны мөрдөх товчооныхон хайж байсан таван залуугийн “сураг” Пакистанд гарлаа. Хууль бус зэвсэгт бүлэгтэй холбоотой хэмээн Пакистаны тусгай албаныхан сэжиглэж, дайралт хийсэн Пенжаб мужийн Саргода хот дахь байранд “сураггүй бологсод” бүгж байсан аж. Одоогоор Пакистан, АНУ-ын тусгай албаныхан 19-22 насны эдгээр залуус алан хядагчидтай холбоотой эсэхийг тодруулахаар ажиллаж байна.
Эдгээр залуусын гурав нь пакистан гаралтай, үлдсэн хоёр нь египет, йемен гаралтай америк гэр бүлийн хүүхдүүд юм байна. Тэдний нэг нь гэртээ “Өрнөдийнхөнтэй шөргөөцөлдөж буй лал ахан дүүсэд маань хамгаалалт хэрэгтэй байна. Үүний төлөө залуу исламууд ямар нэг юм хийх хэрэгтэй боллоо” гэсэн бичлэг үлдээгээд алга болсон байна.
Тусгай албаныханы мэдэгдсэнээр залуучууд арванхоёрдугаар сарын 1-нд Пакистаны Карачид газардсан бөгөөд Хайдерабад, Лахороор дамжин арванхоёрдугаар сарын 6-нд Саргодад иржээ. Сургуулийнхан, хамт сурдаг оюутнууд, гэрийнхнийх нь ярианаас үзэхэд эдгээр залуус алан хядах байгууллагад элсэх нь бүү хэл, шар айрагны үнэ ч мэдэхгүй багачууд аж. Тэд лалын сүмд номлол сонсож байхдаа хоорондоо танилцаж нөхөрлөсөн бололтой.
Тэд ямар зорилгоор Пакистанд очсон, исламын хэт даврагч байгууллагад гишүүнээр элссэн эсэх нь тодорхойгүй байна. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон “Залуусыг алан хядах байгууллагад элсүүлдэг, сургаж боловсруулдаг бүтцийг устгахын тулд бид Афганистан, Пакистаны зохих албадтай хамтран ажиллах ёстой” гэсэн байна.

Филиппин Магинданаогийн аллагад сэжиглэгдсэн 100 хүний нэрийг зарлав

Филиппинд сонгуулийн ажилаар явж байсан сэтгүүлчид, энгийн иргэдийг улс төрийн зорилгоор алсан хэрэгт сэжиглэгдэж байгаа 100 хүний нэрийг цагдаагийн газар зарлав.
Хэрэг гарсан Магинданао мужид тус улсын Ерөнхийлөгч Глория Арройо байлдааны цагийн хууль тогтоосон нь байдлыг улам дордуулж байна гэсэн шүүмжлэл газар аваад байна. Харин Ерөнхийлөгчийн бие төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа “Байлдааны цагийн хууль тогтоосноор энэ аллагад сэжиглэгдэж байгаа Ампатуаны гэр бүлийн хувийн хамгаалалт нэртэй хэдэн мянган зэвсэгт этгээдийг дайн өдөөхөөс сэргийлж чадна” гэжээ.
Саатуулагдсан гэрчүүдийн мэдүүлж байгаагаар Ампатуаны гэр бүлийн хамгийн залуу гишүүн болох бага Андал Ампатуан аллагыг үйлдсэн Засгийн газрын цэргүүдийг толгойлон очиж, цувааг зогсоосон төдийгүй зарим хүмүүсийг өөрийн гараар буудан алжээ. Өчигдөр нэрийг нь зарласан сэжигтнүүд бүгд Засгийн газрын цэргүүд (government militiamen) юм байна. Цуваанд явж байгаад алагдсан хүмүүс утсаар ярихдаа биднийг цэргийн дүрэмт хувцастай хүмүүс зогсоолоо хэмээн хэлж амжсан аж.
Одоогоор нийтдээ 161 хүн энэ аллагад холбогдоод байгаагийн 30 нь Ампатуаны гэр бүлийн төлөө ажилладаг цэрэг, цагдаа болон орон нутгын түшмэд байна.
Ампатуаны гэр бүлийн тэргүүн Андал Ампатуан Магинданао мужийн захирагчаар гурван удаа сонгогдсон агаад тус мужийн бүх хотыг түүний ах дүү, хамаатнууд удирддаг. Хуулийн хүрээнээс гарсан энэ мужийн захирагч 2001 оноос одоогийн Ерөнхийлөгчийн улс төрийн холбоотон болсон агаад 2004 оны сонгуульд ялалт байгуулахад нь үнэтэй хувь нэмэр оруулсан. Уг сонгуульд Магинданао мужийн сонгогчид Глория Арройод санлаа өгсөн юм. Гэвч аллагад сэжиглэгдсэний дараа Г.Арройо түүнээс холбоогоо тасалж, намаасаа хөөсөн байна.

Франц, Их Британи хамтарсан уриалга гаргав



Францын Ерөнхийлөгч Николя Саркози, Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун нар эдийн засгийн хямралын үед банкны систем, нийгмийн хоорондох харилцааг шинэчлэх цаг болсон хэмээн мэдэгдлээ. Тэд уриалгадаа “Бид банкны систем түүний үүрэг хариуцлага, бүхэл эдийн засагт учруулж болох эрсдэлийг цогцоор нь шийдвэрлэх урт хугацааны гэрээг санал болгож байна. Засгийн газрын дэмжлэгтэйгээр банкны системд өсөлт ажиглагдаж, тэр хэрээр шагнал, урамшуулал нэмэглэхээр байна. Бид үүнд анхаарлаа хандуулж, татвар ногдуулахыг дэмжиж байна” гэжээ. Их Британи банкны систем дэх 40.000 доллараас дээш шагнал, урамшуулалт цалинд 50 хувийн татвар тогтоож, энэ орлогыг хямралд нэрвэгдсэн санхүүгийн системийг аврахад зарцуулна хэмээн мэдэгдэв.
Олон шинжээч санхүүгийн системийн хоцрогдол, хяналт тавих эрх зүйн боломж хязгаарлагдмал байсан нь хямрал гарах үндсэн шалтгаан болсон хэмээн дүгнэж байгаа. Урьд нь эдийн засгийн хямралыг шийдэхэд хэрэглэж байсан аргууд энэ удаад тохирохгүй байгаа нь үүний жишээ гэж баталдаг.
Гэхдээ Европын холбоонд хийх гэж байгаа санхүүгийн шинэтгэлийн талаар Франц, Их Британи зөрүүтэй байр суурь баримталж байгаа. Ялангуяа Францын Мишель Барбиер Европын холбооны санхүүгийн комиссараар томилогдсоноос хойш байдал хурцдаад байсан юм. Дэлхийн хамгийн том биржийн нэг үйл ажиллагаа явуулдаг, Европын санхүүгийн гол зангилаа болдог Лондоны байр суурьт М.Барбиерын бодлого саад учруулна гэж британчууд болгоомжилж байгаа юм.
Лондонд уулзсан хоёр удирдагч дэлхийн бусад орнуудад хандан банкны систем дэх шагнал, урамшуулалын талаар тэдний гаргасан санлыг дэмжиж, нэгдсэн фронтоор ажиллахыг уриалав.

Шинжаанд 84 хүн баривчлав

Долдугаар сард Хятадын Шинжаан мужийн Өрөмчид болсон үймээнд оролцож, гэмт хэрэг өдүүлээд оргон зайлсан гэх 84 хүнийг тус улсын цагдаа нар өчигдөр баривчлав. Өнгөрсөн долоо хоногт үймээнд оролцсон зарим хүнд Хятадын шүүх дээд хэмжээ оноосны дараахан үймээнд оролцоод зугатан зайлсан хүмүүсийг илрүүлэх, баривчлах ажиллагаа эхэлжээ.
Үймээнд идэвхтэй оролцсон 11 хүнийг өнгөрсөн сард цаазаар авсан. “Синьхуа” агентлаг “Шинжааны цагдаа нар нийгмийн тогтвортой байдлыг хангах, иргэдийн аюулгүй байдлыг хангах үүргийнхээ дагуу энэ ажиллагааг явуулсан” гэлээ. Гэхдээ баривчлагдсан хүмүүс ямар үндэстнүүд болохыг мэдээлсэнгүй.
Шинжаанд уйгарууд, хань үндэстэний хоорондын зөрчил дамжирч мэдэхээр байна. Уйгаруудын олонх нь өөрсдийн шашин, соёл, зан заншлаа хөгжүүлэх эрхтэй илүү өргөн автономийг хүсч байгаа юм.

“Загалмайт” тугал




АНУ-ын Коннектикут мужийн Стерлинг хотын ойролцоох фермд духан дээрээ загалмай хэлбэрийн сартай тугал төрсөнд эзэд нь ихэд билэгшээж байгаа гэнэ. Тэжээвэр амьтад иймэрхүү “зурагтай” төрөх нь түгээмэл байдаг ч тугалын эзэн фермер Брэд Дэвис “Энэ бол дээд тэнгэрээс илгээж байгаа ямар нэг ёр тэмдэг. Гэхдээ яг ямар учиртай болохыг нь би мэдэхгүй” гэжээ.
Уисконсины их сургууль сүүн бүтээгдэхүүн судлалын тэнхмийн захирал Рик Груммер тугалын эзэнтэй санал нэг байгаа бөгөөд “Norwich Bulletin” сонинд өгсөн яриандаа “Хольштейн үүлдрийн энэ тугал сонин биш. Түүний духан дээрх загалмайн дүрс л ер бусын зүйл” гэжээ.

АНУ-ын Засгийн газар уугуул иргэдэд 3.4 тэрбум долларын нөхөн олговор өгнө

АНУ-ын Засгийн газар уугуул иргэдэд 3.4 тэрбум долларын нөхөн төлбөр төлөхийг зөвшөөрснөөр, 1996 оноос хойш үргэлжилсэн уугуул иргэдийн зарга өндөрлөлөө. Индианы “Хар хөл” овгийн гишүүн Элуйз Кобелл анх зарга үүсгэсэн юм. Тэрбээр 1887 онд Доусын хуулиар индианчуудад олгосон байгалийн баялаг ихтэй нутагт уул уурхайн бизнес хөгжиж, асар их ашиг олсон ч мөнгийг нь Засгийн газар буруу зарцуулсан хэмээн үзэж, 47 тэрбум доллар нэхэмжилсэн юм.
Хоёр тал харилцан тохиролцоонд хүрснээр Дотоод хэргийн департамент “Хар хөл” омгийн 300.000 хүнд 1.4 тэрбум доллар нөхөн олговор болгон өгч, тэдний газрыг худалдан авахад зориулж хоёр тэрбум долларын сан байгуулахаар боллоо.
Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байхдаа Б.Обама энэ асуудлыг шийднэ гэдгээ амлаж байсан бөгөөд хэлсэндээ ххүрсэндээ сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдэв. Тэрбээр Конгресст хэлсэн үгэндээ “Эвлэрэлд хүрсэн чухал алхам боллоо” гэж мэдэгдэвв Талуудын тохиролцоог АНУ-ын Конгресс, Холбооны шүүх сайшаасан байна. Ерөнхий шүүгч Эрик Холдер “Талууд тохиролцоонд хүрэх гэж олон удаа оролдсон. Ямар ч байсан ард нь гарч чадлаа. Нэхэмжилэгчдэд шударга хандсан” гэжээ. Хатагтай Э.Кобел ч сэтгэл хангалуун байгаа бөгөөд “Засг захиргаа хойшид ч уугуул иргэдийн гомдлыг сонсож байх хэрэгтэй” гэв

Хятадын машины үйлдвэрлэл 10 саяас давлаа

Эдийн засгийн хямралын улмаас дэлхий даяар автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалт муудаж, хүнд байдал байгаа. Харин Хятадад байдал эсрэгээрээ байна. “ Автомашин үйлдвэрлэгчдийн холбоо энэ оны нэгдүгээр сараас арваннэгдүгээр сарын хооронд 12 сая машин борлуулаад байна” гэж Синьхуа агентлаг мэдээлэв.
Тус холбоо энэ тоо оноос өмнө 13 саяд хүрнэ гэж мэдэгдэв. Урьд нь Хятад нэг жилийн дотор 10 саяас илүү машин үйлдвэрлэн, борлуулж байгаагүй гэнэ. Үйлдвэрлэл, борлуулалт нэмэгдсэн шалтгаан нь татварыг бууруулж, байгаль орчинд хөнөөл багатай машины үйлдвэрлэлийг дэмжсэн явдал аж. Ирэх онд ч байдал ийм байхаа төлөвтэй.
Тоо баримтаас үзэхэд зөвхөн арваннэгдүгээр сард 1.35 сая маин борлогджээ. Энэ оны эхний 11 сарын байдлаар Shanghai Automotive Industry 2.44 зарсан байна. Урьд нь АНУ, Японы машин үйлдвэрлэгчид л жилдээ 10 гаруй саяыг үйлдвэрлэн борлуулж, зах зээлд ноёрхож байв. Гэхдээ Хятадын машин үйлдвэрлэгчид ширүүн өрсөлдөөнтэй гадаадын зах зээлд орон зайгаа эзэлж хараахан чадаагүй байна.
Хятад экспортын баримжаатай эдийн засгийн бүтцээ аажим өөрчилж, эхний ээлжинд эдийн засгийн бүх салбарт дотоодын эрэлтийг нэмэгдүүлэх бодлого барих төлөвтэй.

Хоёр улс, нэг нийслэл

Европын холбооны Гадаад хэргйн сайд нар ирээдүйд байгуулагдах туурга тусгаар Палестин, түүний хөрш Израиль нэг нийслэлтэй байх нь зүйтэй гэсэн уриалга гаргав. Хоёр улсын нэг нийслэл нь Иерусалим хот байх аж.
Палестиний тал уриалгыг талархан хүлээн авсан бол, Израиль эсэргүүцэж, “Бид Европын холбооны сонголтод харамсаж байна. Энд энхтайван тогтоох үйл явцыг шиэнчлэх ямар нэг шинэ зүйл огт алга ” гэжээ. Өмнө нь Европын холбоо Зүүн Иерусалим Палестиний нийслэл байх нь зүйтэй хэмээн мэдэгдэж байв. Израиль 1967 оны дайнаар Баруун эргийг эзлэн авч, өөрсдийнх хэмээн зарласан ч олон улсад үүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Израиль, Палестиний олон жил үргэлжилсэн зөрчлийн нэг шалтгаан нь Иерусалим хотын статус. Палестины удирдагч Махмуд Аббас Израилийн тал Зүүн Иерусалим болон эзлэгдсэн нутагт барилга барихаа зогсоохгүй бол энхтайван тогтоох яриа хэлэлцээнд орохгүй гэдгээ мэдэгдсэн.
Вашингтоны шахалтад автсан Израиль эзлэгдсэн нутагт барилга барихаа зогсоосон ч Зүүн Иерусалимд байдал хэвээр үргэлжилж байгаа төдийгүй палестинчуудыг ялгаварлан гадуурхах үзэл газар авч байна.

Тайланд, Камбожийн харилцаа дахин хурцдав

Камбожийн шүүх агаарын хөдөлгөөн зохицуулагч 31 настай Сиварак Чотипонд долоон жилийн хорих ял оноолоо. Түүнийг Тайландын талд тагнуул хийж, тус улсын Ерөнхий сайд асан Таксин Чинаватрагийн онгоцны нислэгийн талаарх мэдээллийг Тайландын дипломат албаны хүмүүст өгсөн хэмээн буруутгав. Хоёр орны харилцаа өнгөрсөн долдугаар сараас эхлэн хүйтэрсэн агаад асуудал хилийн маргаантай бүс дэх бурхны шашны эртний сүмийг Дэлхийн соёлын өвд авах тогтоол гарснаар эхэлсэн аж.
Саяханаас Таксин Чинаватра Камбожид эдийн засгийн зөвлөх нэрээр орогнох болсонд Бангкок дургүйцэж димломат шугамаар эсэргүүцэл илэрхийлсэн. Таксин Чинаватраг Ерөнхий сайд байхдаа авлига авсан гэж Тайланд буруутгаж байгаа юм.
Тагнуул хийсэн хэргээр ял авсан Сиварак Чотипон тай үндэстэн аж. Түүний ялыг хөнгөлүүлэхээр Тайландын албаны хүмүүс хөөцөлдөж, Камбожийн хаан Нородом Сиамонид хандан өршөөл үзүүлэх хүсэлт тавьсан гэсэн мэдээлэл тарсан. Гэвч Пномпень дэх ВВС-гийн сурвалжлагч Гай Ди энэ мэдэгдэл нотлогдоогүй гэсэн байна.

Нэг удаагийн тарилтаар дээд хэмжээг гүйцэтгэлээ

АНУ-ын Охайо шүүхээс дээд хэмжээ авсан хэрэгтнийг нэг удаагийн тарилтаар цаазалсан анхны муж улс боллоо. Ихэнх муж улсууд гурван удаа тарьж, шүүхийн тогтоолыг гүйцэтгэдэг. Гурван удаа тарихад хугацаа их ордгоос гадна хэрэгтнийг маш удаан тарчилгадаг, зарим тохиолдолд цаазлах үйл явц бүтэлгүйтэж, хойшилсон тохиолдол нэг бус удаа гарчээ. Үүнээс зайлсхийхийн тулд энэхүү шинэ тарилгыг нэвтрүүлэхээр болжээ.
АНУ-ын шүүх давж заалдсан өргөдлийг нь хүлээн авахаас татгалзаж, ялыг нь хэвээр баталсаны дараа буюу өчигдөр 51 настай Кеннет Бирост энэ тарилгыг хийж, цаазалсан байна. Тэрбээр 1991 онд 21 настай бүсгүйн амь насыг хөнөөсөн хэрэгтээ дээд хэмжээ авсан юм. Эмнэлэгт өргөн хэрэглэдэг мэдээ алдуулагчийн тунг ихэсгэж, хүчийг нь нэмэгдүүлсэн тарилгаар ялтанг тарьж байгаа нь хүн дээр туршилт хийж байгаа явдал гэж энэрэнгүй үзэлтнүүд шүүмжилсэн. Гэвч албаны хүмүүс “Энэ ямар нэг туршилт биш. Мэдээ алдуулагч тарилга ямар үйлчилгээтэйг бүгд мэднэ. Үүнийг дэлхий даяараа хэрэглэдэг” гэжээ. Тарилга хийлгэснээс хойш 10 минутын дараа К.Биросын зүрх зогссон байна.

December 08, 2009

Geri Halliwell It's raining man

Ирак сонгуулийн хуулиа батлав

Иракийн парламент арванхоёрдугаар сарын 6-нд сонгуулийн хуулиа баталлаа. Удтал хэлэлцсэн энэ хууль батлагдсан нь Иракийн ард түмний түүхэн ялалт болон үлдэнэ гэж парламентын дэд дарга Халид Аль-Аттия мэдэгдсэн байна. Сонгуулийг хоёрдугаар сарын 27-нд хийхээр болжээ. Цагаан ордон үйл явдлыг “Иракийн ардчиллын шийдвэрлэх мөч” хэмээн дүгнэв.
Тус улсын Дэд Ерөнхийлөгч Аль-Хашими сонгуулийн хуулийн өмнөх төслийг цөөнх болох суннитуудын эрхэнд харшилr байна гэсэн үндэслэлээр хориг тавьсан юм. Харин энэ удаа хоригоо цуцалж, “Цөөнхийг хүндэтгэсэн хууль болж чадсан” гэлээ. Олон үндэстэн холилдон суудаг Киркук хотод хэдэн мандат оногдох, тэдгээрийг хэрхэн тэгш хуваарилах нь маргаантай асуудлын нэг байсан ч парламентын гишүүд харилцан буулт хийж, тохиролцож чадлаа. Ингэснээр парламентын 275 суудлын тоо 325 болж нэмэгдсэн байна.

Хүүхдээ хөхөөрөө хоолловол өвчин тусах магадлал бага

“Хүүхдээ хөхөөрөө хооллодог эмэгтэйчүүд зүрхний шигдээс, чихрийн шижин, даралт ихсэх болон бараг бүх өвчний үүдийг нээдэг таргалалтаас зайлсхийх өндөр магадлалтай нь судалгаагаар тогтоогдсон” гэж АНУ-ын Калифорни мужийн доктор Кейзер Перманете мэдэгдэв. Түүний удирдсан судалгаанд 18-30 насны нялх биетэй 704 эмэгтэй хамрагдсан аж.
Хүүхдээ хөхөөр хооллодог эмэгтэйчүүдэд дээр дурдсан өвчин тусах магадлал 44-86 хувиар буурдаг гэнэ. Төрсний дараа эмэгтэйчүүдийн цусан дахь глюкозын хэмжээ нэмэгддэг нь таргалах шалтгаан болдог агаад хүүхдээ хөхөөр хооллосноор энэ эрсдэлээс зайлсхийх боломжтой гэнэ.
Энэ судалгааны ажил “Diabetes” сэтгүүлийн ирэх оны хоёрдугаар сарын дугаарт хэвлэгдэх юм байна.

Осама бин Ладен Афганистанд эргэн ирсэн бололтой

Афганистанд 30.000 цэрэг нэмж илгээх болсон шалтгаанаа Цагаан ордон “Аль-Каида”-г булшлах, тэргүүнийх нь толгойг авах хэмээн тайлбарласан. Арванхоёрдугаар сарын 6-нд Ерөнхийлөгч Б.Обамагийн зөвлөх Жеймс Жонс “Пакистаны Умард Вазаристан мужийн ууланд бүгж байгаа гэх Осама бин Ладен Афганистанд түр хугацаагаар буцаж ирсэн байж болох тухай мэдээ бидэнд байна” гэж мэдэгдэв.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Роберт Гейтс “Сүүлийн жилүүдэд Осама бин Ладентай холбоотой, тагнуулын өлгөөд авчихмаар мэдээ бидэнд ирээгүй. Түүнийг Афганистанд буцаж ирсэн гэх мэдээлэл нотлогдоогүй. Түүний хаана байгааг нотлох баримт байхгүй ч Умард Вазаристанд орогнож байгаа гэсэн таамаглал ортой” гэж АВС сувагт өгсөн яриандаа дурджээ. Тэрбээр мөн өнгөрсөн нэг, хоёрдугаар сарын орчим Осама бин Ладентай Афганистаны Газни мужийн орчим уулзсан гэх этгээдийн мэдэгдэл нотлогдоогүй гэсэн байна. Өдгөө Пакистанд хоригдож байгаа “Талибан” хөдөлгөөний нэгэн гишүүн ийм мэдүүлэг өгснийг ВВС дамжуулсан юм.
Үүнээс гадна сенатч Жон Маккейн Осама бин Ладен Афганистанд буцаж ирсэн байж болзошгүй тухай мэдээлэл авсан гэдгээ NBC сувгийн “Meet Press” нэвтрүүлэгт оролцохдоо хэлжээ. Шинжээчид Цагаан ордон Осама бин Ладены араас дахин хөөцөлдөж эхэлсэн нь тодорхой боллоо гэж дүгнэсэн байна.

Эхнэртээ санаатайгаар ДОХ халдаав

Шинжилгээгээр ДОХ-ын халдвар тээгч болох нь тогтоогдсон 35 настай залуу, өөрийн цусыг түрхсэн оёдлын зүүгээр эхнэрээ хатган санаатайгаар өвчин халдаасан хэргийг Шинэ Зеландын шүүх хэлэлцэх гэж байна. Хэрэг нь шийдэгдээгүй байгаа тул гэр бүлийнхний нэрийг нууцалж байгаа аж.
Тус улсын Sunday Star-Times сонинд мэдээлснээс үзэхэд нөхөр болох залуу 2004 онд халдвар авснаа мэдсэн гэнэ. Хүүхдүүдийнхээ хувь заяаг бодсон эхнэр нь нөхөртэйгээ байхыг зөвшөөрсөн ч нэг оронд унтах, хавьтахаас эрс татгалздаг болсон нь ийм алхам хийхэд хүргэсэн бололтой. Нөхөр нь өвчин халдааснаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд эхнэр нь өөртэй нь адилхан болчихвол нэг оронд орно, бас хаяж явахгүй гэж найдсандаа ийм хэрэг өдүүлсэн гэж мэдүүлжээ. Тэрбээр шүүхээс 14 жилийн хорих ял авч магадгүй байгаа.
“Тэр намайг унтаж байхад халдвартай зүүгээр хатгасан. Миний хөлөн дээр үзүүртэй юмаар хатгасан хоёр ч ором байгаа. Би эмнэлэгт шинжилгээ өгөөд халдвар авсанаа мэдсэн” гэж эхнэр нь мэдүүлжээ. Халдвар тараагчийг шүүх хурал хүртэл хорих шийдвэр гарчээ.

Хүний махан хүнстэнгүүд

Эртний хүмүүс төрөл нэгтнээ иддэг байсныг нотлох баримт олдсон байна. Одоогоос 7000 жилийн өмнө буюу Неолитийн үед хамаарах 500 гаруй араг ясны үлдэгдэл германы баруун өмнөд мужийн Herxheim тосгоны орчмоос олджээ.
Малталт хийсэн археологчид “Неүлитийн эхэн үед Европт амьдарч байсан хүмүүс төрөл нэгтнээ барьж иддэг байсныг нотлох хамгийн том нотолгоог оллоо” гэсэн байна. Малтлага хийсэн Бордогийн их сургуулийн археологчдын багийн ахлагч Бруно Боулестин “Яснуудыг хугалж, жижиглэсэн нь махыг нь идэж байсныг гарцаагүй нотолж байгаа юм. Ясны зарим нь түлэгдэж хайрагдсан байсан. Харин хүний махаар ямар нэг хоол хийж байсан эсэхийг тогтоох боломжгүй юм” гэжээ.
Зарим эрдэмтэн каннибализмыг (хүн хүнээ идэх) эрс үгүйсгэж, эдгээр ясны үлдэгдэл оршуулах зан үйлтэй холбоотой гэж үзэж байгаа юм. Гэвч Б.Боулестин өөрийн таамаглалд эргэлзэхгүй байгаа бөгөөд “Хүүхдийн яс хүртэл олдсон. Зарим ясыг мэрж, үе мөчөөр нь салгах гэж оролдсон нь идэж байсныг гарцаагүй нотолж байгаа юм. Неолитийн эхэн үед Төв Европт газар тариалан дөнгөж хөгжиж эхэлж байсан. Тэгэхлээр ургац алдаж өлсгөлөн болсноор тэд сул дорой эсвэл үхсэн нэгийгээ идсэн байж болох юм ” гэсэн байна.

December 04, 2009

Тэжээхийг хориглосон нохой хүүхэд барьжээ




Их Британийн Ливерпул хотын ойролцоох Мэрсисаидын цагдаагийн газар 21 настай Кристиан Фолкесыг баривчиллаа. Түүний тэжээдэг питбулл үүлдрийн нохой дөрвөн настай зээ дүүг нь барьж идсэн байна. Юно гэдэг нэртэй нохойд тас татуулсан Поль Масси хүү газар дээрээ нас барсан агаад ач хүүгээ улайрсан нохойноос аврахыг оролдсон 63 настай Хелен Фолкес бас хазуулжээ.
Их Британид тулааны зориулалттай, маш хүчтэй энэ нохойг гэрт тэжээхийг хуулиар хориглодог юм байна. Дуудлагаар ирсэн цагдаа нар нохойг буудан алжээ
Хэрэг гарахаас өмнө ойр хавийн айлууд тэжээхийг хориглосон нохой үзэгдэх болсныг цагдаагийн газарт мэдэгдсэн ч “Цагдаад хамаарах асуудал биш” гэсэн хариуг сонсоод мухардал орсон аж. Ийм явдал гурван жилийн өмнө тус дүүрэгт гарч байсан бөгөөд тэр үед таван настай охин ахынхаа тэжээдэг питбулл тьерер үүлдрийн нохойд бариулжээ. Үүний дараа цагдаа нар гэрт тэжээхийг хориглосон янз бүрийн үүлдрийн 369 нохойг устгасан байна.

Хятадын шүүх уйгаруудад дээд хэмжээ оноолоо

Хятадын Шинжаан мужийн шүүх долдугаар сард Өрөмчид болосн үндэстэн хоорондын мөргөлдөөний үеэр хүний амь хөнөөж, танхайрсан хэргээр таван хүнд цаазаар авах, хоёр хүнд бүх насаар нь хорих ял оноов. Цаазын ял авсан таван хүн бүгд уйгарууд аж. Төрийн мэдлийн “Синьхуа” агентлагын мэдээлснээс үзвэл үймээнд ямар нэг хэмжээгээр оролцож танхайрсан өөр найман хүн хорих ял авчээ.
Албан ёсны баримтаар 197 хүн алагдаж, 1700 гаруй хүн гэмтэж бэртсэн уг мөргөлдөөнд идэвхийлэн оролцсон есөн хүнд тус улсын шүүх өнгөрсөн сард мөн алах ял оноосон. Өрөмчийн цагдаа мөргөлдөөний үеэр аллага үйлдсэн, галдан шатаасан, эд хөрөнгө эвдэлж, дээрэмдсэн хэрэгт холбогдуулан 34 хүн баривчилсан бөгөөд одоо таван хэргийг шүүхээр хэлэлцэж байна.

Болно болно, болохгүй юм гэж байхгүй




Токиогийн Технологийн их сургууль дээр нэгэн сонирхолтой хурим боллоо. Сүйт хархүү жинхэнэ нэрээ нууцалж, SAL9000 гэсэн нэрээр хуримлав. Nintendo DS хэмээх компьютерийн тоглоомын хорхойтон энэ залуугийн сүйт бүсгүй нь тус тоглоомын баатруудын нэг болох Nene Anegasaki. Амьд хүн компьютер тоглоомын хийсвэр дүртэй гэр бүл болсон энэ хуримыг олон хүн ердөө солиорол гэж тайлбарлаж байгаа ч сүйт хархүүгийн хувьд тийм биш аж.Тэрбээр эхнэртэйгээ аз жаргалтай амьдарна гэдэгтээ итгэлтэй байгаа бөгөөд “Бидний хооронд ямар ч асуудал гарахгүй. Олон хүн эргэлзэж байгаа ч бид жинхэнэ эр, эм хоёр” гэжээ.
Цагаан хослолоор гангарсан SAL9000 дэлгэцэнд байрлуулсан эхнэрийнхээ дүрсний өмнө үнэнч байх тангаргаа уншиж сонсгов. Хуримын ёслолыг nico nico douga вэб хуудсаар шууд дамжуулсныг олон мянган хүн сонирхсонд SAL9000 сэтгэл хангалуун байсан гэнэ. Түүнийхээр энэ хүмүүс бүгд хуримын гэрч нар аж.
Сүйт залуу гэрлэх гэж байгаагаа эцэг, эхдээ хэлээгүй нь асуудал үүсгэж магадгүй байгаа ч хос хоёр зул сарын баяраар тэдэн дээрээ зочлон очих шийдвэр гаргажээ.

December 03, 2009


Хүүхэд тусад орноо гэж хүү маань нэлээн дээр энэ клипийг олж өгсийн. яахав зүгээр юм оо, урмын бодоод авчлаа. youtube-д энэ клипний доор залуус луглугар луглагар сэтгэгдэл үлдээжээ. Айгаад авсангүй яаая

АНУ 13 чиглэлд тулгуур эсийн судалгаа хийнэ

Хүний биеийг бүтээгч гэгддэг тулгуур эсийн судалгааг 13 чиглэлээр хийх эрхийг АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний төв судлаачдадаа олголоо. Ж.Бушийн засаг захиргаа тулгуур эсийн судалгаанд хориг тавьж, Холбооны төсвөөс санхүүжилт өгөхийг зогсоосон юм. Одоогийн Ерөнхийлөгч Б.Обама сонгуулийн кампанит ажлынхаа үеэр энэ хоригийг зөөллөнө гэсэн амлалтдаа ийнхүү хүрлээ. Гэхдээ хүний үр хөврөлийн устган, тулгуур эсийн судалгаа хийхэд Холбооны төсвөөс санхүүжилт өгөхийг хориглосон Конгрессийн хоригийг цуцлах эрх Б.Обамад байхгүй аж.
Одоо хүлээгдэж байгаа судалгааны 96 чиглэл ирэх оны долдугаар сард гарах ёс зүйн хэм хэмжээний шаардлагыг хангасан тохиолдолд зөвшөөрөл авах боломжтой юм байна. Шинээр батлагдсан 13 чиглэлд хийх судалгааны ажилд шаардлагатай үр хөврөлийг эрдэмтэд эмнэлгүүдээс хандив, тусламжийн мөнгөөр авах гэнэ.

Тегеран Их Британийн таван иргэнийг суллав

Бахрейнд болсон далбаат завины уралдаанд оролцож байгаад санамсаргүйгээр Ираны усан хилийг давж, баривчлагдсан Их Британийн таван иргэн суллагдлаа. Тус улсын радио эдгээр хүмүүс санамсаргүй хил давсан нь нотлогдсон тул суллагдах болсон гэжээ. Ираны уран баяжуулах хөтөлбөрийг тойрсон олон улсын маргааны улмаас таван иргэний хувь заяа буруугаар эргэх вий гэсэн болгоомжлол гараад байсан ч энэ удаа хэрэг явдал тэгтлээ. гүнзгийрсэнгүй.
Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Мелибанд “Энэ явдал улс төртэй, тэр дундаа уран баяжуулах хөтөлбөртэй огт холбоогүй ” гэж мэдэгдсэн.
Харин Иракт аялж яваад төөрч, Ираны хил даван баривчлагдсан АНУ-ын гурван иргэнийг тагнуул хийх зорилготой байсан гэж үзэж буйгаа Тегеран арваннэгдүгээр сарын дундуур мэдэгдсэн. Тэдэнд эрүүгийн хэрэг үүсгээд байгаа юм.

Өөд болсон хойноо хулгайлагдсан тэрбумтан

Дэлхийн хамгийн баян 100 хүмүүсийн жагсаалтад багтсан Австрийн тэрбумтан Фредрих Карл Фликийн шарил 2008 оны арваннэгдүгээр сард хулгайлагдсан. Тэрбумтны шарилыг хулгайлсан этгээдүүд ар гэрийнхнээс нь зургаан сая евро нэхэж, өгөхгүй бол шарилыг устгана хэмээн сүрдүүлсэн аж. Харин Фликийн гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч “Тэрбумтны шарилыг эргүүлэн авсан” хэмээн мэдэгдэв. Хэргийг мөрдүүлэхээр Фликийн гэр бүлийнхний хөлслөн авсан хувиа мөрдөгчид шарилыг олж өгсөн аж.
Хувиараа мөрдөгчид үйлчлүүлэгчийнхээ хүсэлт ёсоор мөрдөх ажиллагааг Австри, Унгарын цагдаа, тусгай албаныханд хэлэлгүйгээр хийжээ. Унгарын цагдаагийн газрын дарга Габор Тоз “Украин, Австри, Унгарын хувиараа мөрдөгчид, хамгаалалтын компаниуд цагдаагийн газарт мэдэгдэлгүйгээр мөрдлөг явуулж, шарилыг олсон” гэлээ. Гэхдээ тэрбээр хувиараа мөрдөгчдийн үйл ажиллагаа хууль зөрчсөн эсэх талаар тодорхой зүйл хэлсэнгүй.
Унгарын цагдаагийн газар энэ хэргийг зохион байгуулсан хэмээн сэжиглэж, 41 настай хуульчийг баривчлаад байна. Мөн авсыг Австриас тээвэрлэн авчрах ажилд хөлслөгдсөн унгар хүнийг өнгөрсөн долоо хоногт саатуулжээ. Хэрэгт хамсан оролцсон Румыний гурван иргэнийг эрэн сурвалжилж байгаа юм. Австрийн Холбооны мөрдөх товчооны зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын дарга Эрнст Геигер “Арга хэлбэр нь жаахан өөр болохоос биш өндөр түвшинд зохион байгуулагдсан айлган сүрдүүлэх гэмт хэрэг” гэжээ.

Австрали пандаг улаан хивсний ёслолоор угтан авав

Хятадаас Австралийн Adelaide хотын амьтны хүрээлэнд арван жилийн хугацаатай зээлдүүлж байгаа хоёр пандаг хүлээлгэн өгөх улаан хивсний ёслол болж өнгөрлөө. Дөрвөн настай Ван, гурван настай Фу Ниг тус хотод нисэх онгоцоор “залж” авчирсан агаад амьтны хүрээлэнд очих замын дагуу хотын иргэд жагсан, байр хүргэсэн байна. Амьтны хүрээлэнд 25 акр газрыг тохижуулан, хулс ургуулж, Австралийн шатам халуунаас пандаг хамгаалах тусгай хөргүүр суулгасан хадан цохио тавьжээ.
Амьтны хүрээлэнгийн захирал Крис Вест “Мөрөөдөл биеллээ. Тэд энд идээшиж, тухтай байна гэдэгт бид итгэлтэй байгаа” гэжээ. Ашиг орлого нь нэмэгдэнэ гэдэгт хүрээлэнгийнхэн итгэлтэй байгаа. Тэдний тооцоогоор пандаг үзэхээр 250.000 орчим жуулчин, нэг сая гаруй австральчууд ирэх гэнэ.
Хоёр орны хооронд үүсээд байгаа үл ойлголцлыг намжаахад энэ алхам тус болох нь гарцаагүй. Австрали уул уурхайн салбартаа Хятадын хөрөнгө оруулалтыг хязгаарласан шийдвэр гаргасанд Бээжин сэтгэл дундуур байгаа бол Хятад “Рио-Тинто”-гийн гүйцэтгэх захирлыг баривчилсан явдалтай Канберра эвлэрч чадахгүй байгаа.
Хятад албан бус бэлгэ тэмдэг болсон пандагаа эв найрамдлын тэмдэг болгон илгээдэг. Энэ хоёр пандаг Австрали руу илгээх саналыг Хятадын удирдагч Ху Жинтао 2007 онд тус улсад айлчлахдаа гаргасан аж.

ҮЛ МЭДЭХ XXI ЗУУНД

О.ТОГОО
2009.05.04
Бичиг үсэг үл мэдэх явдал Монгол оронд бараг л алга болсон бахархалтай үе саяхных. Социализмын буянаар боловсролын маш сайн тогтолцоо тал нутагт буй болж, нүүдэлчин монголчууд өөрсдөө, үр хүүхэд нь бичиг үсэгт тайлагдаж, тэр хэрээрээ соёлжин гэгээрч байлаа. Бичиг үсэг үл мэдэх явдалтай хийсэн ширүүн байлдаан гайхалтай үр дүнд хүрсэн.
1935 онд 18-аас дээш насныхны дунд явуулсан тооллогоор бичиг үсэгт тайлагдсан хүмүүсийн нийт тоо 36162. Энэ нь 18-аас дээш настай эрчүүдийн 9.3 хувь, эмэгтэйчүүдийн 0.8 хувь байв. Их Д.Нацагдорж “Жаргалан, жаргалан (1935 он), Од (1931 он), “Миний нутаг” (1933 он) бич¬чихээд байхад унших хүн байдаггүй үе байж.
Социализмын үзэл санааг хөдөө нутагт дэлгэрүүлэхэд дан ганц ухуулга хангалтгүй байлаа. Ингээд ард олныг бичиг үсэгт тайлах “Их боловсролын жагсаал” нэртэй кампанит ажил өрнөж, залгуулаад Соёлын довтолгоон. 1941 оны тавдугаар сард буюу дайн эхлэхээс өмнөхөн монгол үсгийг кирилл үсгээр солих Засгийн газрын тогтоол гарч, шинэ үсгийн дүрэм зохиох даалгавар эрдэмтэн Ц.Дамдинсүрэнд оногдсон юм.
Үндэсний бичгээ сольсон нь буруу, зөв гэсэн яриа 1990 он гараад дуулдаж эхэлсэн. Энэ бол маш том сэдэв тул энэ удаа хөндөхгүй. Юутай ч гэсэн энэ бол монголчуудын сонголт байгаагүй. Москвагаас ирсэн тушаал байсан. Хоёрдугаар дайны дундуур ч бичиг үсэгт тайлах явдал үргэлжилсээр байв.
Хожмоо Монголын төрийг 44 жил барьсан Ю.Цэдэнбал тэнхимээс оргож яваад баригдаж, сургуульдаа буцаж очсон тухайгаа хуучилсан байдаг.
Соёлын довтолгоог явуулснаар олсон ололт, оруулсан хувь нэмэр зүйрлэшгүй. Иргэншил, хотжилтын үндэс нь бичиг үсэгт тайлагдах явдал байв. 1969 оны тооллогоор бичиг үсэгт тайлагдсан долоогоос дээш насны хүн амын тоо 702.442 хүрч, нийт хүн амын 75.4 хувь нь, эрэгтэйчүүдийн 88.6, эмэгтэйчүүдийн 75.4 хувь нь уншиж, бичиж чаддаг хэмээн тоологджээ.
ЮНЕСКО-гоос гаргасан тайлангаас үзэхэд 2007 оны байдлаар Монгол Улсын хүн амын 97.8 хувь нь бичиг үсэгт тайлагдаж, дэлхийн 200-гаад орноос 51 дүгээр байранд оржээ. Гэвч энэ тоонд эргэлзэх үндэс байна. Урьд нь ямар байсныг мэдэхгүй, одоо бол бичиг үсэг тайлагдаагүй гэж хэлэхээс ичдэг хүн тун олон. Арга ч үгүй юм, энэ чинь “Би мангуу хүн” гэж хэлж байгаатай агаар нэг.
2000 оны тооллогоор 97.2 хувь нь бичиг үсэгт тайлагдсан гэж Үндэсний статистикийн газраас 2003 онд хэвлүүлсэн “Монгол Улсын хүн ам хорьдугаар зуунд” тайланд дурджээ.
Гэтэл амьдрал дээр бичиг үсэг мэдэхгүй залуус олноороо байна. Тооллого хийж яваа албаны улс иргэдээс уншуулж, бичүүлж шалгалт аваад байх боломжгүй, тэгэх шаардлага ч байхгүй.
Хамгийн гол нь ямар нэгэн байдлаар сургууль завсардаж, ертөнцийг харах “цонхгүй” болчихоод байгаа хүүхэд залуусыг гэгээрүүлэх шаардлагатай байна. Манай улсад ерөнхий боловсрол үнэ төлбөргүй, удахгүй дээд боловсрол нь тийм болох юм гэсэн. Үнэндээ бол татвар төлөгчдийн мөнгөөр хийж байгаа болохоор үнэтэй л гэсэн үг л дээ.
Төлж байгаа мөнгө маань үр ашигтай зарцуулагдаж буй эсэхийг мэдмээр байна шүү дээ. Түүнээс биш гавьяа булаацалдах гэсэн юм биш.
Энүүхэн хөтөл даваад Өлзийт хороо, Гацуурт ороход л морьтон Монголын “морьгүй” багачууд хурдан хүлгийн нуруун дээр дарцаглан, гийнгоо хадаана (Хараад зарим хүний нулимс гардаг юм гэсэн. Хөөрхий бичиг үсэггүй хүний нялх үрсийг хараад тэгдэг юм болов уу) “Морьгүй” гэж аз хийморьгүй гэсэн утгаар хэлж байгаа юм биш шүү. Бичиг үсэггүй хүний ирээдүй бүрхэг байна л гэх гээд байгаа юм. Бичиг үсэгт тайлагдах ч хангалттай биш болчихоод байна. Дээр дурдсан тайланд бичиг үсэгт тайлагдсан хүнийг “Ямар нэг боловсрол эзэмшээгүй, аль нэг хэлээр /бичгийн төрөл, хэлбэрээс үл хамааран/ хамгийн энгийн богино өгүүлбэрийг уншиж, ойлгож, бичиж чаддаг хүнийг бичиг үсэг мэднэ гэж үзнэ” гэжээ. Чингэж чаддаггүй бол бичиг үсэг мэддэггүйд тооцох аж.
1990-ээд онд интернэтийн хэрэглээ өргөжсөнтэй холбоотойгоор энэ тодорхойлолт өөрч¬лөгдөх ханд¬лагатай боллоо. Унших, бичих, үсэглэх /spell/, сонсох, ярих гэсэн уламжлалт тодор¬хойлолт дээр вэб браузер ашиг¬лах, “Word” үйлдлийн сис¬темийн захын мэдэгдэхүүнтэй байх, компьютер дээрх бичвэр дээр ажиллах чадвар зэргийг нэмэх ёстой” гэж үзэх боллоо. Ингэж шалгавал манайд төдийгүй олон газарт би¬чиг үсэгт “тай-лагдсан” хүний тоо огцом унана.
Тийм учраас сониноос хэрэг¬тэй мэдээллээ авчихдаг төвшинд очих хэрэгтэй гэсэн үг.
Баянзүрх дүүргийн “Ирээдүйн гарц холбоо” ТББ-ын тэргүүн Л.Намсрайжав “2004 онд үйл ажиллагаа эхлэхэд бичиг үсэг мэддэггүй хүүхдийн тоо маш олон байсан. Ялангуяа сургуулийн насны хүүхдүүд. Гэхдээ тэд өөрсдөө ирж сургалтад хамрагддаггүй, гуйж байж л авчирдаг. Сардаа 37-38 хүүхэд хамрагдаж, уншиж чаддаг болоод явдаг. 17-20 насныхан бичиг үсэг мэдэхгүйгээсээ маш их ичдэг. Жаахан хүүхдүүдтэй хичээл¬лэхээс дургүйцдэг тул ганцаарчлан заах бо¬лдог” хэмээн ярьж байна. Хөдөөд бол энэ тухай ярилтгүй. Ихэнх нь цэрэгт татагдаж ирээд, А-тай, захиа бичихтэй болоод халагддаг.
Энэ малын хулгайч нар чинь дагуудаа бичиг үсэггүй гарууд. Юун “Хамгийн энгийн богино” өгүүлбэр уншиж, бичих. Гарын үсэг ч байхгүй. (Өгүүлбэр маань богинохон болоод ирж байх чинь) Мэдүүлгэн дээрээ гарын үсэг зурчихдаг болооч гэж хүсээд байгаа юм биш л дээ.
Статистик гэдэг чинь баримт, тоо, хэмжээг тогтоогоод түүнд дүн шинжилгээ хийдэг нарийн эд. Үүн дээр үндэслэн аливаа улс орны бодлого тодорхойлогчид “ажлаа” хийдэг. Их Британийн хүн ам зүйч Жон Граунт, Уильям Петти нар анх 1662 онд суурийг нь тавьснаас хойш боловсронгуй болсоор, аль ч нийгэмд норм болчихсон. Судалгаа, шинжилгээгүйгээр ямар ч сайхан санаа ажил болохгүй. Бичиг үсэг үл мэдэх байдлыг арилгахын тулд эхлээд тоог нь нарийн тогтоож, дараа нь бодлогоо боловсруулмаар байна.
Улс төрийн шинжээчдийн үзэж буйгаар тухайн бүс нутгийн хөгжлийн баримжааг гаргахад бичиг үсэгт тайлагдсан, тайлагдаагүй хүмүүсийн судалгаа чухал хүчин зүйл болдог аж. 1948 онд Энэтхэгт боловсролын салбарт шинэчлэл хийж, охидыг сургуульд сурахыг зөвшөөрснөөр 1960 он гэхэд нялхсын эндэгдэл огцом буурсан үзүүлэлт гарчээ.
Бичиг үсэгт тайлагдсан гэдэг цаасан дээрх тоо бодит амьдралаас үнэхээр зөрүүтэй байна. Ядуу, хотжоогүй, уламжлалт ёс заншлаараа эмэгтэй хүнийг хоёрдугаарт тавьж, сургуульд авдаггүй улс орнуудад бичиг үсэг үл мэдэх явдал газар авсан байдаг. Бид муу муухай юмны эх сурвалжийг голдуу хөдөөнөөс хайдаг, үнэндээ бол Улаанбаатарт бичиг үсэггүй хүмүүс тун олон бий. Траншейныхан, нэн ядуу айлын хүүхдүүд бараг сургуульд ордоггүй.
Хоногийн хоол нь бичиг үсэгнээс илүү байна, тэдэнд. Энэ нь тэдний буруу биш. Ажиглаад байхад сургууль завсардаж буй шалтгаан хөдөө, хот хоёрт өөр шалтгаантай. Хөдөөд бол тав арван малтай айлууд хүүхдээ сургуульд өгөхөөс цааргалдаг, өгсөн ч тэгс ингэсхийгээд гаргаад авчихдаг. Өөрсдийнх нь яриагаар бол нэрээ тавьж байхад л “хаваасаг”.
Нүүдлийн мал аж ахуй хүн бүл их шаардана. Тийм ч учраас айлууд нэг, болж өгвөл түүнээс дээш хүүхдээ мал дээр гаргахыг хүсдэг. Зарим нь бүр багаас нь, зарим нь дунд сургууль төгсгөөд л татаж авна. Хотод бол харин эсрэгээрээ хувцас хунар, цүнх сав гээд багагүй зардал орно. Олон хүүхэдтэй бол бүр хэцүү. Хүссэн хүсээгүй хүүхэд сургуулиа орхидог. Морины хүүхдүүдийн хувьд гэвэл сургуульд сурах зав зай үнэхээр хомс, өвөл зунгүй том, жижиг уралдаан хэсч явдаг тэдэнд сургуульд явахаас илүү морь унах нь өгөөжтэй. Түрүүлж, айрагдвал шагнал болгож уяачаас, цаад эздээс өгдөг мөнгө ахуй амьдралд нь тустай тул эх, эцэг нь ч дуртай.
Гэвч хэзээ нэгэн цагт моринд хүнддэх цаг ирнэ. Тэр үед яах вэ? Уяач болох уу? Морь уях бол бэлтэй, завтай хүний хийдэг ажил. Хурдан морь уяад, зараад амьдралаа авч яваа хүн байгаа л байх. Цөөхөн дөө цөөхөн. Өлөн нойтон ч гэсэн яаж ийгээд сурах нь л алсдаа дээр. Хэл амтай, амт шимтгүй, чанаргүй гэж шүүмжлүүлдэг ч “Үдийн цай” хөтөлбөр үр дүнгээ өгч байна. Хүүхдийн мөнгө ч ялгаагүй нэмэртэй эд.
Сэтгүүлч Ж.Мягмарсүрэн “Мал дагавал мал болно” гэж бичээд хөдөөгийнхөнд ад болсон. Сүү ууж, сүүл хөхөж байгаагүй юм шиг хэмээн хөдөөгийнхөн янзгүйрхдэг юм билээ. Үнэн юм чинь яахав дээ. Сонгууль болохоор л тэрийг ч үнэгүй болгоно, энийг чинь ч өндөр үнээр авна гээд л намууд тоос бужигнуулаад байдаг. Тэрэн дор тэдэн хүүхдийг сургуульд хамруулна, тэдэн хүнийг бичиг үсэгтэй болгоно, сонин захиалуулна гэж амлаасай. Мөнгө хэмнэнэ гээд байсан УИХ-ын гишүүд маань өнөө 250 сая төгрөгнөөсөө татгалзсан гэж дуулдаагүй.
Түүнийхээ ядаж талыг нь түмний хүүхдийг бичиг үсэгт тайлах үйлст зориулаасай. Энэ жилээс мөнгө нь нэрээ өөрчлөөд “жижиг, дунд үйлдвэрийг дэмжих” гэсэн малгайтай болж байгаа юм гэсэн. Худалдан авах зах зээлгүй газар юугаа үйлдвэрлэх юм бол доо. Хүүхдүүдээр морь унуулахыг хориглох, насыг нь дээшлүүлэх тухай хууль батлах гэхэд юу болж байлаа. Монгол хүүхдийн цог хийморийг алдагдуулах гэж байна, сүр жавхаагүй болгох гэж байна, энэ тэр гээд л сүйд болж байсан. Өөрсдийнхөө хүүхдийг сэргэлэн цовоо болгох нь яасан юм. Хурдан морьдоо унуулаад. Хүний хүүхдийг сургууль соёлыг нь хаяулан байж зугаагаа гаргаж байхаар. Хөдөөд л хамаг муу муухай болгон байдаг, малчид бүгд бичиг үсэггүй, ном сурах дургүй гэж хэлэх гээгүй юм шүү. Хот, хөдөө ялгаагүй бичиг үсэг мэдэхгүй хүмүүсийн тоо олширч байна. Энэ нь сайны ёр биш гэдгийг л хэлэх гэсэн юм. Соёлын довтолгоо хийх хэмжээнд хүрчихээгүй ч соёлын бригад явуулах хэмжээнд бол аль хэдийнэ очсон. Статистик тэр болгон үнэн гарахгүй байна.
Нийгмийн ороо бусгаа үе, амьдралын элдэв гачаалын улмаас бичиг сурч чадаагүй байна гэдэг нэг их ичмээр юм биш. Харин бичиг сурахыг хүсэхгүй, хорин нэгдүгээр зуунд үл мэдэх царайлаад явна гэдэг л ичмээр хэрэг. Бичиг сурах тухай ярихаар Ч.Лодойдамба гуайн “Хүжийн гал” өгүүллэг санаанд ороод байдаг юм.
Монгол бичиг сурсныхаа төлөө лам багшдаа зодуулан үхдэг бяцхан ламхайг санаж байгаа биз дээ. Энэ удаад ном сураагүйн чинь төлөө амьдаар чинь алах “лам багш” бол XXI зууны аймшигт өрсөлдөөн байх болно.
Амьд үлдэхийн төлөө А үсэг сур, дараа нь Б, тэгээд цаашаа явж өгнө дөө. Өөр хэнд ч биш өөртөө л найд.
Өглөө бүр Африкт бөхөн гөрөөс сэрдэг гэнэм
Өлсгөлөн арслангаас хурдан харайлгахгүй юм бол
Хоол нь болно гэдгээ мэддэг гэнэм
Өглөө болгон Африкт өлсгөлөн арслан сэрдэг гэнэм
Өнөөх гөрөөснөөс илүү хурдлахгүй юм бол
Өлсөж үхнэ гэдгээ мэддэг гэнэм
Арслан, гөрөөс хэн ч байлаа гэсэн, чи
Халуун наран мандан хөөрмөгц л
Хамгаас түрүүн харайлгах
Хэрэгтэй
2009.05.04

December 02, 2009

“Кавказийн мужахед” дэлбэрэлтийн хариуцлагыг хүлээнэ гэв



Арваннэгдүгээр сарын 28-нд Москвагаас Санкт-Петербургийг чиглэн явж байсан суудлын галт тэргэнд бөмбөг дэлбэлэн замаас нь гаргаж 26 хүний амь насыг хохироосон алан хядах ажиллагааг зохион байгуулсан хариуцлагыг хүлээнэ гэдгээ “Кавказийн мужахед” зэвсэгт бүлэглэл интернэтээр дамжуулан мэдэгдэв.
Тус байгууллагын kavkazcenter.com вэб хуудсаар дамжуулан хийсэн энэ мэдэгдэл одоогоор нотлогдоогүй байна. ОХУ-ын цэргийг Чеченээс бүрэн гаргаж, исламын улс байгуулах зорилготой гэх энэ байгууллагын тэргүүн нь Док Умаров гэгч аж. “Кавказийн мужахед” бүлэглэл ОХУ-ын цэрэг Хойд Кавказаас гарах хүртэл хорлон сүйтгэх ажиллагаа явуулж, цахилгааны шугам сүлжээ, газрын тось хийн хоолой руу халдлага хийнэ хэмээн сүрдүүлсэн байна.

Posted fakeman by wish of wiseman

Интернэтээр "сэлж" яваад бас сайхан үгс, өгүүлбэрийг олоод орчуулаад та нартайгаа хуваалцахгүй байж чадсангүй. Ажил хийж байгаа, амьдрах гэж ядаж байгаа бидний үеийн залуусын хувьд алтан дүрэм л юм шиг санагдлаа.
-энэ мөн үнэн үгтэй хөөн, уншаад бөөр сэтгэл хөдөлчилөө вайна. Надтай энийгээ хуваалцсын хөөрхий би ч бас таануустай хуваалций таалагдаж байгуул цааш цааш нь дамжуулна уу. Таалагдахгүү бол дугаа л байв л барав шүү, зуснууд минь.

Don't compare yourself with any one in this world. If you compare, you are insulting yourself.
Өөрийгөө энэ дэлхийн хэн нэгэнтэй бүү харьцуулж үзэж бай. Хэрвээ харьцуулах юм бол та өөрөө өөрийгөө доромжилж байна гэсэн үг.

No one will manufacture a lock without a key. Similarly God won't give problems without solutions.
Ямар ч хүн түлхүүргүй цоож хийдэггүй. Түүнтэй адил асуудал болгоныг шийдэх гарц хаа нэгтээ байж л байх ёстой.

Life laughs at you when you are unhappy... Life smiles at you when you are happy... Life salutes you when you make others happy...
Чамайг аз жаргалгүй байх үед чинь амьдрал чиний өөдөөс хөхөрч инээдэг. Чамайг аз жаргалтай байх үед чинь амьдрал чиний өөдөөс инээмсэглэдэг. Чамайг бусдад аз жаргалыг өгсөн үед амьдрал чиний өмнө бөхийдөг.

Every successful person has a painful story. Every painful story has a successful ending. Accept the pain and get ready for success.
Амжилттай, алдартай хүн болгоны ард бүтэлгүй түүх, зовлон байдаг. Бүтээгүй, азгүй түүх болгон амжилттайгаар төгссөн байдаг. Иймээс амжилт олохын тулд эхлээд зовлон бэрхшээлийг хүлээн зөвшөөр.

Easy is to judge the mistakes of others. Difficult is to recognize our own mistakes.
Бусдаас бурууг хайж, шүүмжлэх нь тун амархан. Харин өөрөө өөрийнхөө алдааг олж харахад тун хэцүү.

It is easier to protect your feet with slippers than to cover the earth with carpet.
Дэлхийг хивсээр бүтээх гэж оролдож байснаас нүцгэн хөлөндөө углааш олж өмсөх нь хамаагүй амархан шүү. ( Энийг бас ингэчүүл болохоор байгаан : Алтан дэлхийг өргөстэй гээд бүтээж үл болохын тул өөрийн хоёр муу хөлөө бэхэлүүл дээр. Чингис хаан хэлсийн гэжийлээ )


No one can go back and change a bad beginning; But anyone can start now and create a successful ending.
Хэн ч цаг хугацааг буцаан амжилтгүй эхлэлийг өөрчилж чадахгүй. Харин хэн ч байсан хамаагүй яг одоо амжилттай төгсгөлийг хийж чадна.

If a problem can be solved, no need to worry about it. If a problem cannot be solved what is the use of worrying?
Хэрвээ асуудал шийдэгдэж болохоор асуудал бол санаа зовох хэрэггүй. Хэрэв үнэхээр шийдэгдэж болохгүй асуудал байгаа бол ер нь санаа зовоод бид яах юм бэ?

If you miss an opportunity don't fill the eyes with tears. It will hide another better opportunity in front of you
Хэрвээ та боломжийг алдсан бол битгий нүдэндээ нулимс хуримтлуул. Учир нь энэхүү хуримтлуулсан нулимс чинь таны дараагийн боломжийг харагдуулахгүй нүдийг чинь таглах бий вий.

"Changing the Face" can change nothing. But "Facing the Change" can change everything.
“Нүүр өөрчлөх” гэдэг нь үнэндээ юуг ч өөрчилдөггүй. Харин ”Өөрчлөлттэй нүүрэлдэж” чадвал бүх юмаа та өөрчилж чадна.

Don't complain about others; Change yourself if you want peace.
Бусдад битгий гомдоллоод бай. Хэрэв эх тайван, амар амгаланг хүсч байгаа бол эхлээд өөрийгөө өөрчил.

Mistakes are painful when they happen. But year's later collection of mistakes is called experience, which leads to success.
Алдаа хийхэд маш хүнд үр дагавар гардаг хэдий ч магадгүй жилийн дараа ч юм уу эргээд алдаануудынхаа цуглуулгыг хараад туршлага гэж нэрлэх болдог бөгөөд чухам энэ л биднийг амжилт руу дагуулдаг бөлгөө.

Be bold when you loose and be calm when you win.
Алдах үедээ хатуу бай, онох үедээ даруу бай.

Heated gold becomes ornament. Beaten copper becomes wires. Depleted stone becomes statue. So the more pain you get in life you become more valuable.
Хайлуулсан алт гоёл болдог. Давтсан зэс утас болдог. Зассан чулуу хөшөө болдог. Хэдий хэмжээний зовлон амьдрал дээр үүрнэ төдий хэмжээгээр чи улам үнэ цэнэтэй болох болно.

Мэхт мэхэндээ



December 02,2009
АНУ-ын Ерөнхийлөгч асан Ж.Буш руу гутал чулуудан нэрд гарсан, Иракийн сэтгүүлч Мундатар Али-Заид өөрөө гутлаар шидүүлж дахин олны анхааралд өртөв.
Аль-Заидиг Парист болсон хурал дээр Иракийн дайны хохиролын талаар үг хэлж байхад нь гутлаар шидсэн байна. Сонирхолтой нь түүнийг гутлаар чулуудсан этгээд нь эх орноосоо хөөгдөн гарсан ирак сэтгүүлч аж. Тэрбээр АНУ-ын Иракт явуулж байгаа бодлогыг дэмжигч агаад нутаг нэгтнээ “Иракийн дарангуйлагч дэглэмийн төлөө зүтгэгч” хэмээн буруутгаж өөрийнх нь “мэхийг” хэрэглэсэн байна.
Хурлын дараа Аль Заиди “Миний мэхийг хулгайлсан байна” хэмээн хошигножээ.

Японы атомын цахилгаан станцад осол гарав

Японы Хамока атомын цахилгаан станцын реакторт бага хэмжээний осол гарч, 29 хүн цацраг идэвхт бодист хордсон байна. Гэхдээ цацраг идэвхт бодис гадагш алдагдаагүй гэж албаны хүмүүс мэдэгдэв.
Тус газрын хэвлэлийн төлөөлөгч Ацуо Саваки “Хордлогын хэмжээ 0.05 миллизиверт байгаа нь рентген аппаратынхтай адил хэмжээ учраас санаа зовох зүйлгүй” гэв. Засгийн газрын зөвшөөрсөн хэмжээнээс 300 дахин илүү цацраг идэвхт бодис агуулсан 53 литр ус гуравдугаар реактороос шүүрч гарсан агаад шалтганыг нь тогтоохоор мэргэжилтнүүд ажиллаж байгаа аж. Ус алдагдаж байгааг мэдэгдсэн дохиолол 04:16 цагт ирсэн байна.
Токиогийн баруун өмнө дүүрэгт оршдог, улсдаа гуравт ордог Хамаоко атомын цахилгаан станц 1.100 мегаватт эрчим хүч үйлдвэрлэдэг. “Ослын улмаас үйл ажиллагаанд ямар нэг доголдол гараагүй” гэж Ацуо Саваки мэдэгдэв

Сэжигтэн цагдаагийн суманд алагдлаа



АНУ-ын Вашингтон муж улсын Паркланд хотод цагдаагийн дөрвөн офицерийг хөнөөсөн хэрэгт сэжиглэгдэн, эрэн сурвалжлагдаж байсан Маурис Клеммонсыг Сиэтл хотын эргүүлийн цагдаа буудан алсан байна. Эргүүлийн цагдаа Бенжамин Келли хулгайд алдагдсан машиныг шалгахаар очих үедээ уг машины дэргэд зогсож байсан этгээд сэжигтэн мөн болохыг таньж, гараа өргөхийг тушаасан ч зугатахыг завдсан тул гал нээж, хөнөөсөн байна.
“Буудуулсан этгээд Маурис Клеммонс мөн болох нь батлагдсан бөгөөд түүний биеэс алагдсан цагдаагийн буу гарсан” гэж цагдаагийн газар мэдэгдэв. Одоогоор цагдаа нар М.Клеммонсод зугтахад нь тусалж гар утас, мөнгө, эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн эцэг нэгтэй ах Рики Хинтоныг баривчлаад байгаа аж. Нөхдийг нь хөнөөсөн байж болзошгүй сэжигтэй этгээдийг ганц сумаар унагасан 39 настай цагдаа Б.Келлийг хэвлэлүүд баатар хэмээн өргөмжилжээ.
М.Клеммонс ямар шалтгааны улмаас цагдаа хөнөөсөн нь одоогоор тодорхойгүй байгаа юм. Аллага үйлдэхээсээ өмнөхөн тэрбээр Машингтон мужийн Пиерси тойрогт цагдаагийн эрх чөлөөнд халдсан хэргээр саатуулагдаж байгаад суллагдсан аж.

Цагаан ордон Афганистанд 30 мянган цэрэг нэмж илгээхээр болов



АНУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэг хүчний Ерөнхий командлагч Б.Обама Афганистанд 30.000 цэрэг илгээх тушаал өгсөн байна. Тэрбээр энэ шийдвэрээ АНУ-ын West Point цэргийн академийн сонсогчидтой уулзах үеэрээ танилцуулсан бөгөөд түүний хэлсэн үгийг телевизээр шууд дамжуулжээ. Афганистан дахь АНУ-ын цэргийн хүчний командлагч генерал Стэнли Маккристал цэрэг нэмж илгээх хүсэлт гаргаснаас хойш гурван сарын дараа Б.Обама энэ шийдвэрийг гаргаж байгаа юм. Өнгөрсөн хугацаанд тэрбээр зөвлөхүүдтэйгээ энэ асуудлаар 10 удаа зөвлөлдсөн байна.
Б.Обама West Point-д хэлсэн үгэндээ, цэрэг илгээж буй гол зорилгоо Афганистан, Пакистанд идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар байгаа “Аль-Каида” алан хядах байгууллагыг орвонгоор нь устгах хэмээн тодорхойлов. Дэлхийн аюулгүй байдал эгзэгтэй байгаа энэ үед Афганистанд нэмж цэрэг илгээхийг НАТО дахь түншүүддээ хандан уриалсан байна. НАТО-гийн тэргүүн Андерс Расмуссен гишүүн орнуудаас нэмж 5000 цэрэг гаргуулж чадна гэдэгтээ итгэлтэй байгаагаа мэдэгдлээ.
Б.Обамагийн шийдвэрт сэтгэл хангалуун байгаагаа Афганистаны Засгийн газар илэрхийлжээ. Гэвч шинжээчид Цагаан ордны энэ шийдвэр, өөрсдийг нь дийлэхгүй, хулчийж байна гэсэн ойлголтыг “Талибан” хөдөлгөөнд төрүүлэх магадлалтай. Ихэнх афганчууд цэргийн тоог нэмэх биш, дайн тулааныг эцэслэх шууд яриа хэлэлцээг зэвсэгт бүлгүүдтэй хийх нь дээр гэсэн бодолтой байгаа гэж дүгнэсэн байна. Б.Обама цэрэг нэмж илгээх шийдвэр гаргасан нь Афганистан бас нэг Вьетнам болж байгаа хэрэг биш тул асуудалд ингэж хандахгүй байхыг америкчуудад уриалав. Тэрбээр “18 сарын дараа манай цэргүүд гэр лүүгээ буцаж эхэлнэ” гэв.
Найман жил үргэлжилж байгаа энэ дайнд АНУ-ын 900 гаруй цэрэг амь үрэгдээд байгаа юм. АНУ-ын гол холбоотон болох Их Британи 500 цэрэг илгээхээ амласан. Харин Франц, Итали цэрэг нэмж илгээнэ гэдгээ мэдэгдсэн ч тоог нь тодорхой хэлсэнгүй. Герман нэгдүгээр сарын 28-нд Афганистаны асуудлыг хэлэлцэх Лондоны бага хурал хүртэл байдлыг харзнахаар болжээ. Францын хувьд цэргийн сургагч илгээх магадлал өндөр байна.

December 01, 2009

С.Хусейнийг магтан дуулсан нэвтрүүлэг дамжуулжээ

Иракийн дарагуйлагч агсан Саддам Хусейнийг магтан дуулсан нэвтрүүлгийг хиймэл дагуул ашиглан эзэн нь тодорхойгүй сувгаар Иракт цацсан байна. Түүнийг цаазаар авсан өдөр дамжуулсан уг нэвтрүүлгээр хэлсэн үг, зураг хөрөг, өөрөө зохиосон гэх шүлгийг нь эх оронч дууны аятай хамт цацжээ. Үл мэдэгдэх энэ суваг нэвтрүүлгээ дамжуулахдаа Бахрейны Noorsat, Египетийн NileSat хиймэл дагуул ашигласан гэнэ.
Шинжээчид нэвтрүүлгийг С.Хусейний дэмжигчид, гадаадад орогнож байгаа БААС намын этгээдүүд хилийн чанадад бэлтгэн дамжуулсан гэж таамаглаж байгаа юм. Сирийн нийслэл Дамаскт амьдардаг Мохаммед Жарбао гэгч этгээд уг сувгийг эзэмшдэг гэсэн яриа гарсан ч нотлогдоогүй байна.
Иракийн парламентын гишүүд уг нэвтрүүлгийг дарангуйлалыг магтан дуулсан хэмээн буруутгажээ. Багдадын иргэд шинэ суваг нээгдсэн талаар хуваагдмал байр суурьтай байгаа ч ихэнх нь С.Хусейний тухай нэвтрүүлэг айх аюулгүй, амар тайван үеийг санагдуулсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Найруулагч М.Мур Б.Обамад ил захидал илгээв


December 1, 2009

АНУ-ын Ерөнхийлөгч Б.Обама Афганистан руу 30.000 орчим цэрэг нэмж илгээх шийдвэр гаргах нь бараг тодорхой болсон. Үүнтэй холбогдуулан Холливудын найруулагч Майкл Мур Б.Обамад хандан ил захидал бичсэн байна.
Тэрбээр захидалдаа цэрэг нэмж илгээхгүй байхыг уриалаад, “Таны төлөө саналаа өгөхдөө бид ямар нэг гайхамшиг, бас өөрчлөлтийг хүсээгүй. Гэхдээ бидэнд үүнийг л хийчэх болов уу гэсэн хүлээлт байсан юм. Бид таныг энэ бүх солиорол, аллагыг зогсооно хэмээн бодож байсан. Ялангуяа буу барьсан хэсэг хүн аль нэг улсад тавьж очоод л дэг журам тогтооно гэсэн солиотой үзлийг зогсооно хэмээн харж байсан. Тэр улс нь үндэстнийхээ хувьд хэзээ ч үүрэг хариуцлагатай байгаагүй, байж чадах ч үгүй ” гэжээ.
Бас цэрэг нэмж илгээх шийдвэр гаргах нь таны төлөө санал өгсөн залуусын урмыг хугалж, бүх улстөрчид адилхан худалч амьтад гэсэн ойлголт төрүүлэх болно. Энэ бүхэн сайн зүйл биш хэмээн М.Мур захидалдаа анхааруулсан байна.
М.Мур одоогоор Азийн орнуудаар аялж, өөрийн бүтээл “Капитализм: Нэгэн хайрын түүх” киногоо сурталчилж байгаа юм. Тэрбээр захидалдаа дэлхийн хоёрдугаар дайны ахмад дайчин өөрийн аав болон түүний япон найзын Ерөнхийлөгч Б.Обамад зориулан хэлсэн үгийг дайжээ. Дэлхийн дайныг туулсан америк, япон хоёр өвгөн “Ноён Обама, та дайн гэж юу болохыг мэдэхгүй. Харин бид бол мэднэ, тийм учраас дайныг үл хүснэ” гэжээ.
Өөрийн michaelmoore.com вэб хуудсанд тавьсан захиандаа М.Мур Цагаан ордон руу дайныг эсэргүүцсэн цахим шуудан илгээхийг хүмүүст уриалсан байна.

Б.Клинтоны охин банкиртай сүй тавилаа




December 1, 2009
АНУ-ын Ерөнхийлөгч асан Билл Клинтон, Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон нарын охин 29 настай Челси Клинтон хөрөнгө оруулалтын “Goldman Sach” банкны ажилтан Мезвинскийтэй сүй тавьснаа зарласан байна. Арваад настайгаасаа үерхсэн хос энэ тухайгаа Талархлын баяраар ойрын найз нартаа цахим шуудангаар мэдэгдсэн байна.
Б.Клинтоны хэвлэлийн төлөөлөгч энэ мэдээ үнэн болохыг баталжээ. Сүйт бүсгүй Челси өдгөө Колумбын их сургуульд эрүүл мэндийн чиглэлээр суралцдаг бол, түүний нөхөр болох Мезвинскийн аав, ээж Конгресст алба хашиж байсан агаад Клинтоныхонтой гэр бүлийн найзууд гэнэ. Эцэг Эд Мезвинский нь 2002 онд банкийн луйвар хийсэн нь нотлогдож, хоригдох ял авсан бөгөөд өнгөрсөн жил суллагджээ.

Дарамтад орсон багш нар

December 1, 2009
Бага ангид багшлах нь хүсмээр ажил биш гэдгийг Их Британийн Багш нарын холбооноос явуулсан судалгаа харуулж байна.

Бага ангийн багш нарын 1/4 нь дуулгаваргүй шавь нарынхаа дарамтын улмаас мэдрэлийн хэт ядаргаанд ордог аж. Судалгаагаар Их Британийн багш нар дарамтад орсон, өөртөө итгэх итгэлээ алдсан, тэр ч байтугай зарим нь шавь нарынхаа халдлагад өртдөг гэсэн дүр зураг гарсан байна. Багш нарын 2/3 нь дуулгаваргүй шавь нарынхаа доромжлол, алганы амтыг үздэг байна.

Сүүлийн үед хүүхдүүд ихээхэн хэрц¬гий авирлаж, анги танхимд айдас төрүү¬лэх болжээ. Багш нарын холбооны Ерөн¬хийлөгч Лесли Уорд эцэг, эхчүүдэд хандан үр хүүхдийнхээ ааш араншинг засахад анхаарал тавьж, багш нарт туслах уриалга гаргажээ.

Дунд сургуульд багш нарын эсрэг бо¬лон бусад ямар нэг байдлаар халдлага гарахаас сэргийлж, сурагчдын биед үзлэг хийж мансууруулах бодис, согтууруулах ундаа, хулгайн эд зүйлс байгаа эсэхийг шалгах эрхийг Британийн Засгийн газар багш нарт өгөхөөр болжээ. Энэ хууль 2010 оны есдүгээр сарын 10-аас хүчин төгөлдөр болох гэнэ. Одоогоор багш нар нисэх онгоцны буудалд хэрэглэдэг металл хайг¬чийг ашиглан сурагчдын бие, цүнхэнд хутга болон бусад хүйтэн зэвсэг байгаа эсэхийг л шалгах эрхтэй байгаа юм.

Вашингтон мужид цагдаагийн дөрвөн офицер алагдлаа

December 1, 2009
АНУ-ын Вашинтон мужийн Паркланд хотод цагдаагийн дөрвөн офицерийг буудан алсан хэрэг арваннэгдүгээр сарын 29-нд гарсан байна.

Пиерсе тойргийн цагдаа¬гийн газрын хэвлэлийн төлөөлөгч Эд Троиер “Зэвсэг¬лэсэн этгээд офицеруудыг Forza кафед байхад нь гал нээсэн. Ямар нэг эд зүйл дээрэмдээгүй. Зөвхөн цагдаа нарыг отож байсан гэж хэлж болохоор байна. Цагдаа нарын нэг гэмт этгээд рүү гал нээж, шархдуулсан байх магад¬лал¬тай. Бууны сумны шархтай 30 орчим насны хар арьстан залууд эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, эсвэл харсан хүн байвал бидэнд яаралтай мэдэгдэнэ үү” гэсэн байна.

Хувийн өс хонзонгийн улмаас цагдаагийн ажилтнуудыг хөнөөсөн байж болох энэ хэрэгт онц хүнд гэмт хэрэгтэн 37 настай Маурис Клеммонсыг сэжиглэж байна. Хэрэгтэй мэдээлэл өгсөн хүнийг 10.000 доллараар шагнана гэж цагдаагийн газар мэдэгдлээ.
Цагдаагийн газрын мэдэгдлээс үзэхэд М.Клеммонс 1997 онд 17 настайдаа анх дээрмийн хэргээр шоронд орон, удаа дараа дээрэм, хулгайн гэмт хэрэг өдүүлж 95 жилийн ял авсан аж. Гэвч 2008 онд Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн Арканзас мужийн амбан захирагч Майк Хакаби олон хүнд уучлал үзүүлж, хугацаанаас нь өмнө сулласны дотор М.Клеммонс багтжээ. Удалгүй тэрбээр дахин гэмт хэрэг үйлдэж, 2001 оны долдугаар сард шоронд орсон бөгөөд 2004 оны гуравдугаар сарын 18-нд суллагдсан байна.

Амбан захирагч асан М.Хакаби засрах найдваргүй олон хүнд уучлал үзүүлсэн хэмээн олон нийтээс хатуухан шүүмжлэл хүртжээ.
Forza кафены газарт алагдсан цагдаа нар 37-42 настай, нэг нь эмэгтэй байсан байна. Цагдаа нар өглөө ажлаа аваад голдуу кафед суун, өдрийн ажлын төлөвлөгөөгөө богино хугацаанд ярилцаад жижүүрт гардаг байж.

Гэмт хэрэгтнийг эрэн сурвалжлах ажилд Вашингтон мужийн хэдэн зуун цагдаа, эрүүлчид оролцож, ямар ч үнээр хамаагүй баривчилна хэмээн андгайлсан байна. Мужийн амбан захирагч Крис Грегоире амь үрэгдсэн цагдаа нарын ар гэрийнхэн, хамтран зүтгэгчдэд нь эмгэнэл илэрхийлжээ.

Иран уран баяжуулах хөтөлбөрөө яаравчлахаар шийдвэрлэв

December 1, 2009
НҮБ-аас уран баяжуулах үйлдвэрээ хаах сануулга авсан Ираны Засгийн газар улам зөрүүдэлж эхэлсэн байна. Тус улсын цөмийн эрчим хүчний агентлаг уран баяжуулах таван газрын үйл ажиллагааг эхлүүлэх, ойрын хэдэн сарын дотор дахиад таван газарт уран баяжуулах үүргийг Засгийн газраасаа авсан байна.

Цагаан ордон Тегераны энэ алхмыг “Иран хүлээсэн үүргээ хөсөрдүүлж байна” гэсэн бол, Их Британи “НҮБ-ын тогтоолыг санаатай зөрчиж буй ноцтой алхам” гэж дүгнэсэн байна. Иран уран баяжуулах хөтөлбөрөө энхийн зорил¬готой хэмээн мэдэгдэж байгаа ч тус улсад одоо ажиллахад бэлэн болсон нэг ч атомын цахилгаан станц байхгүй. Бушерт баригдаж байгаа атомын цахилгаан станцын барилга дуу¬саагүй, бусад нь зүгээр л цаасан дээр байгаа юм.

Өнгөрсөн жил ердөө нэг метр тонн уран баяжуулж байсан Иран одооноос эхлэн 10 газарт уран баяжуулснаар нөөц нь ирэх жил 300 метр тонн болох аж.
Гэвч энэ хэмжээний ураныг баяжуулах зайлшгүй хэрэгцээ тус улсад байхгүй нь хардлага төрүүлэх нэг шалтгаан болоод байгаа. Бушерийн реактор ажилд орлоо ч түлшийг нь ОХУ нийлүүлэхээр болсон. Шинжээчдийн үзэж байгаагаар баяжуулсан ураныг шахмал болгон цөмийн реакторт ашиглах технологи Иранд байхгүй гэнэ. Өрнөдийн орнууд Иран цөмийн хөтөлбөрөө түргэвчлэхээр шийдлээ гэсэн дүгнэлтэд хүрснээр цаашид ямар хариу өгөхөө нухацтай хэлэлцэхээс өөр аргагүй байдал үүсч байна.

Харин Ерөнхийлөгч М.Ахмединежад “Пар¬ламент 2020 он гэхэд 20.000 мегаватт эрчим хүч үйлдвэрлэх үүрэг өгсөн учраас уран баяжуулах ажлыг түргэтгэхээс өөр аргагүй” гэж Засгийн газрын хуралдаан дээр мэдэгджээ. Үүний тулд тус улсад жилд 250-300 метр тонн баяжуулсан уран, 500.000 центрфуг хэрэгтэй гэнэ.