February 04, 2010

“Britannica” уучлалт гуйлаа

Дэлхийд алдартай “Britannica” нэвтэрхий толь бичгийг эрхлэн гаргагч Encyclopaedia Britannica Inc Ирландын иргэний дайны тухай буруу мэдээллийг нэвтэрхий тольдоо оруулсандаа хоёрдугаар сарын 3-нд уучлалт гуйв.Тус компани хоёрдугаар сарын 2-нд энэ гомдлыг хүлээн авмагцаа тун шуурхай хөдөлж, алдаа нэвтэрхий толины товч хэвлэлтийн электрон хувилбар дээр гарсан болохыг тогтоож, засвар хийсэн байна.
Энэ долоо хоногт Ирландын радио нэвтэрхий толийн товч хэвлэлтэд Ирландын иргэний дайн 1919-21 онд католик шашинт өмнөд, протестан шашинт умардын хооронд болсон хэмээн бичсэн нь ташааарсан баримт болох талаар гомдлыг иргэдээс утсаар авсан байна. Үнэн хэрэгтээ иргэний дайн 1922-23 онд болсон агаад зөвхөн өмнөд Ирландад болсон энэ дайнд босогчид, Засгийн газрын цэргүүдтэй тулалдсан аж.
Энэ жил Ирландын Боловсролын яам Encyclopaedia Britannica Inc-тэй 625 мянган долларын гэрээ байгуулж, тус улсын 4000 сургуулийг “Britannica” нэвтэрхий толь бичгийн онлайн хувилбараар хангахаар болсон. Боловсролын яам уг толь бичиг дэх Ирландтай холбоотой бүх хэсгийг дахин хянаж үзэхээр болсон гэдгээ мэдэгдэв. Харин Encyclopaedia Britannica Inc Ирландын түүхтэй холбоотой мэдээллийг дахин хянуулах, алдаа оноог нь засуулах зорилгоор түүхчдийн хөлслөн авахаар болжээ.

No comments: