February 04, 2010

АНУ Ираны саналыг няцаалаа

Иран АНУ-д ял эдэлж байгаа иргэдээ өнгөрсөн жил тус улсын хилийг санамсаргүй зөрчөөд баригдсан АНУ-ын иргэдээр солих санал тавьсан. Гэвч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Х.Клинтон “АНУ, Ираны хооронд энэ талаар ямар нэг яриа байх ёсгүй. Иран хүмүүнлэгийн үүднээс манай иргэдийг суллах ёстой” гэсэн байна. Тегеран саатуулагдсан америкчуудыг тагнуул хийх зорилготой байсан хэмээн буруутгаж байгаа юм. Өнгөрсөн оны долдугаар сард Иракт аялж яваад төөрч Ираны хил рүү орсон АНУ-ын гурван иргэн одоог хүртэл шоронд хоригдож байгаа.
Төрийн Департаментын хэвлэлийн төлөөлөгч П.Кроули “Олон улсын хуулийг зөрчин хулгайгаар зэвсгийн наймаа хийсэн нь тогтоогдсон этгээдүүд, аялж яваад тодорхой тэмдэглэгээгүй хилийн шугам давсан хүмүүсийн хооронд асар том ялгаа бий. Харьцуулах юм байхгүй” гэсэн байна.

No comments: