February 04, 2010

Меламинтай сүү борлуулсан этгээдүүдийг баривчлав

Хятадын цагдаа нар меламинтай сүү үйлдвэрлэн зарсан хэрэгт сэжиглэн Шэньси мужийн “Lekang” хүнсний үйлдвэрийн менежер Чан Вэньзу, түүний хоёр туслах болон тус үйлдвэрт бараа нийлүүлдэг зуучлагчийг өчигдөр баривчилсан байна. Меламинтай сүү худалдаанд дахин гарч ирсэнтэй холбоотойгоор Хятадын Засгийн газар дэлгүүрт худалдаалж байгаа сүүнд шалгалт хийх 10 хоногийн арга хэмжээг улс даяар эхлүүлсэн. Хоёр жилийн өмнө сүүнд уургийн амт оруулах гэж меламин хольсон хэрэг Хятадад гарч, үүний улмаас зургаан хүүхэд нас барж, 300 мянган хүүхэд хордсон.
Энэ дуулианд холбогдсон сүү үйлдвэрллэгч 22 компанийн нэг болох “Panda Dairy” компанийн үйл ажиллагааг нэг жил орчим нууцаар мөрдсөний эцэст уг компанийн үйлдвэрлэсэн сүүнд меламины агууламж хэт өндөр байсныг илрүүлсэнээ Шанхай хотын албаны хүмүүс мэдэгдсэний дараа Бээжин хяналтыг улам чангаруулсан.
Хуванцар сав үйлдвэрлэхэд ашигладаг меламин хэмээх химийн бодисийг хүнсэнд хэрэглэх хориотой бөгөөд ингэсэн тохиолдолд бөөрний дутагдалд оруулах, чулуужуулах сөрөг нөлөөтэй байдаг байна.

No comments: