March 14, 2010

Онигоо1

Ядуухан нөхөртэй сууж, насан туршид нь зовоосон, ааш муутай баян хижээл авгай бөө дээр очоод залуу болох арга зааж өгөөч гэв. Бөө “Төв шуудангийн оройд байдаг цагийн зүүг эсрэг эргүүл. Хэдий их эргүүлж чадна, төдий чинээ залуужна” гэжээ. Авгай муу нөхрөө аашилж загнан, дээш нь авируулав. Нөхөр нь гараад л эргүүлээд байж, эргүүлээд байж. Нэг хартал тээр дороос авгай нь жаахан охин болчихсон “Арай хэтэрчихлээ! Жаахан буцаа!” гэж чарлаж байна гэнэ. Нөхөр улам цааш нь заналтай эргүүлж, “Хадам ээжийн гэдсэнд буцаад ортол нь эргүүлээд, үр хөндүүлчихнэ дээ, чамайг муу шулмыг” гэж дотроо үглэж байна гэнэ.

Онигоо2

Цагаан сараар Гүндалайгийн охин нөхөр болох гэж буй залуугаа дагуулж иржээ. Гүндалай шинэ хүргэнээсээ хэдэн зүйл асуув гэнэ.
-За, хүргэнд нэр дэвшигч минь! Манай охин долоо хоног бүр Париж нисч үсээ засуулдаг. Чи зардлыг нь дийлэх үү?
-Ерөнхийлөгч тусална.
-Манай охин сар бүр шинэ машин сольдог. Хүргэнд нэр дэвшигч чамд ийм бэл бий юү?
-Ерөнхийлөгч тусална.
-Сайн байна. Ингэхэд чи ерөнхийлөгчийн ач нь уу, зээ нь үү?
-Үгүй ээ, хүргэн нь болох гэж байна. Та ерөнхийлөгч болно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байгаа. Би ч бас хүргэн болно гэдэгтээ 100 хувь итгэлтэй байна л даа!

Онигоо3

Хонгорыг цаашид хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг талаар УИХ хэлэлцжээ. Эрхэм гишүүд удаан маргалдаад, тамхи тариалах болов. Тэндээс хураасан түүхий эдээр үйлдвэрлэсэн янжуурын хайрцган дээр “Эцсийн удаа анхааруулъя! Тамхи хортой!” гэж бичээд, “Эс Эс” клубээр дамжуулан борлуулж байхаар шийдэж гэнэ.

Онигоо4

Улаан сайдыг анд явъя гэж Симба Батаа удтал ятгаж, зөвшөөрүүлжээ. Хоёр анчин нисдэг тэрэг хөлслөөд, ойн цоорхойд буув. Ангаа хөөцөлдөхөөр явахад нь нисгэгч:
-Нисдэг тэрэг маань дөрөвхөн суудалтай. Тийм учраас ганцхан бодон л унагаарай. Түүнээс илүүг даахгүй шүү гэж анхааруулжээ. Удалгүй хоёр анчин гурван бодонтой ирэв. Нисгэгч үглэж яншиж, хоёр бодонгоо хаяхыг шаардав. Хайран сайхан бодонгоо хаяна гэхээс Улаан сайд ихэд харууслаа гэнэ. Симба Батаа сайд руу нүдээ ирмээд,
-Би наад муугийн чинь занг мэднэ. Ингэхээр гурав байтугай дөрвийг ч аваад нисчихдэг юм гээд, нисгэгчид 1000 доллар атгуулав. Ингээд гурван бодонгоо ачин хөөрөв. Нэг их холдоогүй явтал нисдэг тэрэг муухай орилон уул мөргөн дэлбэ үсрэв гэнэ. Хэмхэрхий, сэгэн доороос гурвуул мөлхөн гарч ирээд, Батаа асуув:
-Бид аль уулыг мөргөчихөв өө, нисгэгч ээ?
-Ноднингийн дөрвөн бодонтой нисч яваад мөргөсөн уулаа мөргөчихлөө, Батаа ах аа.

Онигоо5

Бат-Үүл, Элбэгдорж хоёр шартаад босч чаддаггүй гэнэ. Тэгээд Оюун гишүүнийг цалингаа аваад ир гэж гуйжээ. Дотор нь наян зараа орчихсон юм шиг шаналгаатай, тэсч ядна.
Арайхийн морин төвөргөөн сонсогдож, хаалга онгойн Оюун орж ирэв гэнэ.
-Би та хоёроос ганцхан асуулт асууя!
-Асуугаач дээ! Ёо ёо.
-Шувуудад мөнгө хэрэгтэй юу?
-Битгий донгос! Шувууд мөнгөөр юугаа хийдгийм!
-Алтан хараацайнууд минь! Би тийм байх гэж бодоод цалингаар чинь өөртөө ийм гоё шилэн оймс, та хоёрт шуудай дүүрэн будаа авчихлаа!

Онигоо6

Ху намын гишүүн нэгэн эр ихэд гунигтай сууна гэнэ.
-Юундаа ингэж гуньж гутраа вэ?
-Намайг намаас хөөчихлөө!
-Пөөх, яахаараа хөөчихдөг билээ?
-Би ордон дотор явж байлаа. Тэгтэл халуун усны хаалгаар экс сайд Болормаагийн толгой цухуйж намайг жоготой дуудаж байна!
-Тэгээд?
-Би бушуухан хувцсаа тайчиж шидээд, үсрээд орчихсон!
-Аа яа. Тэгээд яасан бэ?
-Тэнд сайд ганцаараа биш байж!
-Паах, хэнтэй байсан хэрэг вэ?
-Халуун усанд намын үүрийн хурал болж байж.

Онигоо7

Нямдорж сайд ромбоо угаажээ. Угаалгад уригдсан Арвин асуув гэнэ.
-Нямка хө, хуулийн сургуульд юу судлав аа?
-Логик, психологи, философи!
-Тэр юмныхаа тухай яриач?
-Хиртэй, хиргүй хоёр хүн явж байя, гэж саная. Хэн нь халуун усанд орох вэ?
-Бүү мэд!
-Тэнэг минь бодооч, хиргүй хүн яах гэж усанд орох юм? Энэ бол логикийн жишээ!
-Сонин юм аа!
-Дахиад нэг асуулт асууя! Хиртэй, хиргүй хоёр хүн явж байлаа. Аль нь халуун усанд орох вэ?
-Гүй та чинь, хиргүй нь усанд орохгүй гээгүй билүү?
-Үгүй ээ, үгүй хонгор минь хиртэй нь орохгүй! Бодоод үз. Хиртэй байна аа гэдэг чинь халуун усанд орж ч байгаагүй, цаашдаа хэзээ ч орохгүйн шинж!
-Учрыг нь олохгүй юм аа. Нэг болохоор орно гэх, нэг болохоор орохгүй гэх!
-Түрүүчийнх логикийн жишээ. Саяных болохоор психологийн жишээ байхгүй юу

Онигоо8

Нэгэн бүсгүй шүдэндээ ломбо тавиулж байтал утас нь дуугарав. Бүсгүй “Намайг шүдээ авахуулж байна” гэж хэлээд өгөөч гэж байгаа бололтой дохио зангаа үзүүлээд, шүдний эмч залууд утсаа өгөв. Эмч: “Уучлаарай, Долгорын ам завгүй байна. Би аманд нь юугаа хийчихээд ажиллаж байна. Одоо гурван минутын дараа юу тавина. Тэгээд амаа угаагаад ярих боломжтой болно” гэжээ.

Хамтдаа далдганъя

Онгоцонд олон амьтан явж байжээ. Хэрээ жолоочийн суудал дээр суугаад, хамаг товчлуур дээр нь дараад байхыг туулай хараад,
-Хэрээ, хэрээ чи юу хийгээд байгаа юм бэ?
-Би далдаганаж байна.
-Би хамт далдаганаж болох уу?
-Тэг тэг гэжээ. Жолоодлогын бvхээгт зvггvйтэж байгаа нөгөө хоёрыг харсан баавгай, -Та хоёр юу хийгээд байгаа юм бэ
-Бид хоёр далдаганаж байна гэв. Баавгай ихэд сонирхон,
-Би цуг далдаганая гэхэд,
-Тэг тэг гэжээ. Мань гурав нийлээд хамаг юмаар нь оролдож, бvx товчлуурыг нь дараад, мушгихыг нь мушгиад далдаганаж өгчээ. Удалгvй онгоц сvйрэх болоход баавгай, туулай хоёр сандран
-Яанаа, яах вэ? гэхэд хэрээ,
-Та хоёр нисч чадах уу?
-Vгvй.
-Тэгвэл яах гэж далдаганасан юм бэ? гээд нисэн одов.

Ажилдаа ирлээ

Нэг эр ажилдаа чармай нvцгэн ирлээ. Бvгд тvvнийг тойрч,
-Яагаад ингэв ээ, тэнэг юм уу гэцгээв.
-Урд шөнө бааранд орж баахан бvжиглэлээ. Тэгж байтал гэнэт гэрэл унтарч, "Одоо бvх эмэгтэйчvvд хувцсаа тайлна" гэж зарласан. Хормын дараа гэрэл асахад хvvхнvvд нээрээ нvцгэлсэн байна.
-Тэгээд?
-Бvгд хөгжилдөн баахан бvжиглэв. Цагийн дараа гэрэл унтарч, "Одоо бvх эрчvvд нvцгэлцгээ" гэх юм.
-Тэгээд яасан?
-Гэрэл астал бvх эрчvvд нvцгэн. Бvгд бvжиглэцгээлээ. Дараа нь дахин гэрэл унтарч, "Одоо эрчvvд ажилдаа орцгоо" гэлээ.
-Тэгээд... тэгээд?!
-Тэгээд л би ажилдаа орохоор ирлээ

**

УИХ-ын дарга Нямдоржийг ордны vvдэнд ирэх бvрт нэг гөлөг хуцаж боргоод байх юм гэнэ. Тэгсэн нэг өдөр жолооч нь:
-Vгvй мөн ядаргаатай гөлөг юм аа. Энийг одоо чад хийлгvvлчих vv? гэсэн чинь:
-Кэрэггvй кэрэггvй. Наадхыг чинь ингэхлээр чимээгvй болчихдог юм гээд, халааснаасаа бялууны өөдөс гарган шовширч дуудаад:
-Кvндалай, кvндалай май гэж байна гэнэ.

**

Lektsen deer neg oyutan untaad baij gene.Tuunii derged suugaa oyutand bagsh handaj:
---Ta naad hunee sereechih.
---Untuulsanaaraa ta ooroo sereewel deer baihaa gej oyutan hariuljee

**
VIII- angiin ohiduud X- angiin howguuded //Oroi hureed irtsgee, unseltsie// gesen zurwas yawuuljee. Hariud ni: //Zowhon unseltseh yum bol 5-r angiihand hand//gejee.

**
Дур тавих болохоороо эвгvй vнэртэй унгадаг нэгэн бvсгvй байжээ. Мэдээж энэ гаж байдлаасаа ичээд залуустай тийм ч ойрхон байдаггvй байжээ. Харин нэг өдөр тэрээр сайн найз бvсгvйдээ өөрийн зовлонгоо хэлтэл бvсгvй: тэгвэл би чамд нэг хамар нь битvv залуу олж өгье гэжээ. Бvсгvй ч хамар нь битvv залуутай ёстой л гал гартал тунтралцжээ. Бvсгvй мэдээж тавих тоолондоо унгас алдсаар... Гэтэл залуу vvр цайхын алдад: хоёулаа салхивчаа нээвэл яасан юм бэ гэж. Бvсгvй ч дотроо энэ залуу vнэртснээс зайлшгvй боллоо гэж бодоод яагаад салхивч нээх болсныг нь асуувал залуу: хоёр нvд аймшигтай улайчихсан : нvд хорсоод болохоо байлаа гэжээ.

**
Залуу: - Хоол авъя
Зөөгч: - Байхгvй
Залуу: - Салад
Зөөгч: - Байхгvй
Залуу: - Өөр юу байна
Зөөгч: - Тайван дөө. Хичээлдээ яваад л... Ажлаа хийгээд л...

**

-Чи хоол идэхийнхээ өмнө залбnрдаг уу?
-Vгvй ээ. Миний ээж хоол сайн хийдэг.
**
Өглөөгvvр гэрээс гарах шалтагтай байхын тулд ажил гэдэг юмыг зохиосон юм.

**
Талийгч өөрийгөө олон удаа тулган буудаж амиа егvvтгэсэн байна.

**
-Эмэгтэй, та мөнгөөр энгэр зөрvvлдэг vv?-Үгvй шvv. –Ашгүй дээ, би яг мөнгөгvй явжийн.

**
Хоёр нөхөр загас барихаар өдөржин голын эрэг сахижээ. Орой болхын хэрд нэг нь нөгөөдөө хэлж байна гэнэ. -Би ёстой нэг л зvйлд хэзээ ч итгэж чадахгvй. -Юу юм бэ? -Зөвхөн загас агнаж амь зогоодог бvхэл бvтэн vндэстэн байна гэдэг шиг худал яриа байхгvй.

**

Нэг нөхөр анд яваад ирснийхээ маргааш найзтайгаа уулзаад: -За ингээд манай эхнэр ч бvтэн сар мах авах гэж зах гарах хэрэггvй болсон доо -Яасан хандгай унагачихсан уу? -Юу хандгай, сарынхаа цалингаар архидчихаад ирлээ

**

Нэгэн жуулчин Африкт очоод хэрхэн арслан агнасан тухайгаа найз нартаа ярьж байна гэнэ. -Арсланг харчихаад жаахан ойртуулж байгаа буудъя гээд ойртуулаад байлаа. Бараг тулаад ирэхээр нь буудах гэтэл замаг нь гацаад буудахаа байчихдах байгаа. Нөгөө чинь ч над руу муухай архираад дайрлаа. Би ч зугатлаа даа. Яг бариулдгийг даваан дээр би нэг мод руу авираад гарчихав. Тэгсэн нөгөөх чинь араас авирч байгаад хальтирч, өндөр дээрээс бяц унаад vхчихдэг байгаа. -Чи ч ёстой зоригтой эр юм аа. Би чиний оронд байсан бол аль хэдийн өмдөндөө сур харвачихсан байх байсан.. -Чи тэгээд тэр арслан цэвэр цэвэрхэн модон дээр халтирсан гэж бодоод байгаа юм уу...

**
-Загвар өмсөгчдийг яагаад гурвалжин хайрцганд нутаглуулдаг юм бол? -Хөл нь нvд анимагц хоёр тийш болдог рефлекстэй болохоор тэр.

**

Загвар өмсөгч хvvхэн замын дэргэдэх цайны газар суугаад амарч байтал хоёр залуу загвар өмсөгчдийг элдэв янзаар хэлж, тэнэг мангар гээд цоллож гарч байна гэнэ. Нөгөө хvvхэн хэсэг сонсож сууснаа уур нь хvрээд нөгөө хоёрт хандаж: -Та нар муусайн эрчvvд яахаараа дандаа загвар өмсөгчдийг тэнэг гэж боддог байнаа. Загвар өмсөгчид чинь багаар бодож л их, дээд сургуулийн дипломтой, боловсролтой хvмvvс байдаг юм мэдэв vv гэчихээд гараад явчихаж. Тэгээд л машинаа асаагаад гэр рvv явж байтал нь хачин ганган хувцастай, ямар өөгvй биетэй загвар өмсөгч байрын хvvхэн замын хажуудах тариан талбай дунд орчихсон сэлж байхыг харжээ. Тэр даруй машинаа зогсоон, бууж ирээд ийнхvv урлажээ: -Хөөе, чи яаж байгаа юм бэ? Чам шиг юмнуудаас болоод загвар өмсөгчдийг цаана чинь тэнэг мангараар нь дуудаад байна ш дээ. Ёстой нээрээ сэлж чаддагсан бол очоод бялба нvдээд өгөхсөн чамайг...

**

-Загвар өмсөгч хvvхэн ганц минутын дотор 2 кг хасахын тулд яах ёстой вэ? -Нvvрнийхээ будгийг арилгах хэрэгтэй.

**
Шинэ орос загасчилж байна гэнэ. Утас нь цагаан алт, хөвvvр нь алмас эрдэнэ, усны гутал нь ягаан өнгөтэй, арван хуруундаа алтан бөгжтэй байх юм. Тэгтэл 10 гаруй кило жинтэй алтан загас барьчихаад тоосон шинжгvй буцаагаад тавьчихаж. Алтан загас эргэн хараад: -Хөөе, залуу нөгөө гурван хvсэл байхгvй юм уу? гэвэл цаадах нь: -Гацаа байхгvй ш дээ хөгшөөн, хvслээ хэл хэл гэжээ.

**

Гараа хугалчихсан шинэ орос өвчтөнд хандах эмч: -За одоо гипсдэхээс өөр аргагvй болж дээ гэвэл цаадах нь -Гипсдээд яах юм бэ, гантигдчих. Би мөнгийг нь өгье.

**
-Эмч ээ эхнэр маань сvvлийн vед шөнөжин унтахгvй байсаар өглөөний зургаа хvргэдэг болчихлоо, одоо яанаа? -Тэгээд эхнэр чинь шөнөжингөө юу хийдэг юм бэ? -Намайг хvлээгээд л байж байдаг юм..
**
Өвчтний тvvх: Өвчтөнг vзлэгт хамруулав. Өвчтөн мэс засалд оров. Өвчтөн сайн хvн байж билээ

**
-Эмч ээ, та яагаад ийм муу, чанаргvй эмчлээд байгаа юм бэ? -Биднийг vнэ төлбөргvй яаж сургасан яг тэр байдлаар л vнэгvй эмчилж байгаа нь энэ дээ…

**
-Эмч ээ, би vхэх vv? -Yхэлгvй яах вэ? Yхэлгvйгээр мөнх амьдардаг хvн гэж байдаггvй юм

**
“Монголд цорын ганц vнэгvй тураах дамжаа хичээллэж эхэллээ. Таны өглөө, өдөр, оройн зоогыг vнэгvй идэж vйлчилнэ. Оюутны 4-р байрны 455 тоотоос Балданг дуудуулах.”
**
Эрт урьдийн цагт эмгэн өвгөн 2 амьдран суудаг байжээ. Одоо 2лаа байхгvй.

No comments: